This weekend I got my fix of high culture for the season. My parents came to town and we went to the Metropolitan opera to see Verdi’s “Falstaff”. The opera was fine… I guess Falstaff’s “Can honor fill your belly” aria was the high point. The thing about opera that amuses me the most is the whole physical set up of the event. An opera house is such a culturally saturated space, it absolutely reeks with high culture. People are dressed up, they try to look their part, everybody seems to project a very “refined” vibe. What can a space do to a person? It’s amazing, really. Then again, operas ARE beautiful…
Гэснээс, энэ зун Монголд хэд хэдэн дуурь, балет үзсэн юм байна. Сонирхолтой л юм байна лээ, гэхдээ манайх энэ янзаараа байгаад байвал сонгодог урлаггүй болох юм шиг санагдсан. 1-т, театр явдаг хүн ховор болсон байна билээ. Нэг үдшийн тоглолтыг 20-30 хүн үзэж байгаагийн ихэнх нь жуулчид байх жишээтэй. Үзэгчгүй театр гэж угаасаа юу байхав дээ. 2-рт, бүжигчид, дуучид, хөгжимчид нь ерөнхийдөө муудаж байна даа гэсэн сэтгэгдэл төрсөн. Цагтаа манай театр асар сайн байсан гэдэг биз дээ? Ер нь энэ янзаараа явах юм бол цаашдаа улам бүр муудах шинжтэй.
Манай театруудын хамгийн том бэрхшээл нь санхүүгийн асуудал байх л даа. Ганц жүжиг тавих гэхэд л асар их мөнгө зарцуулах шаардлагатай болно. Өнөөдөр Дуурь бужгийн эрдмийн театрт тавигдаж байгаа жүжгүүдийн хэд нь хэдэн арван жил болсон тайз чимэглэл, хувцас хэрэглэж байгаа бол? Намайг “Жизель” үзэхэд лав зураач гэдэг дээр нэг Орос нөхрийн нэр байх шиг байсан. Өөрсдийгөө шинэчлэхгүй, шинэ зүйл хийхгүй бол хөгжихгүй шүү дээ. Мөн өнөөдөр жүжигчид хэдэн төгрөгийн цалин авч байгаа билээ? Жүжигчид ийм бага цалинтай байхад цаашдаа авъяастай хүүхдүүд театрт ирэхгүй шүү дээ. Уул нь театрууд төрөл бүрийн аргаар мөнгө хийж болмоор л санагдах юм. Өнөөх менежментын асуудал байх л даа. Манай театруудын дарга нар ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ? Аягүй л бол “урлагын хүмүүс” байх ёстой гээд нэг жүжигчин нь дарга болдог байх л даа… Уул шугамандаа эдийн засагчид байвал илүү үр өгөөжтэй бодлого баримтлах байх даа гэсэн, 😀
Тасалбарууд: