Намар хурдан болоосой

Хэд хоногийн өмнө Монголд анхны цас орсон гэнээ. Цасанд дарагдсан Улаанбаатар асар гоё харагдаж байна шүү:

Анхны цас

Монгол шиг ийм эрс тэс уур амьсгалтай газар цөөхөн дөө. Хэдэн жилийн өмнө 8-р сарын эхээр цас орсныг санаж байна (Архангай аймагт явж байсан юм, асар нартай өдөр байснаа шөнөдөө эрс хүйтрээд цас орчихдог байна шт… гайхсан гэж). Эрс тэс уур амьсгал гэснээс, саяхан нэгэн сонирхолтой ном хальт гарчигласан юм байна: Jared Diamond-ын “Guns, germs and steel”. Diamond хүний нийгмийн хөгжлийг географи, байгал орчны нөхцөл байдалтай холбож тайлбарласан байсан. Тариалангийн аж ахуй эрхлэх эсвэл тогтвор суурьшилтай мал сүрэг үржүүлэх боломжтой газруудын (үүнд Евроази тив хамаарна) хүн ам өсөж, нийгэм нь үлэмж хөгжсөн бол Papua New Guinea зэрэг тропик цаг агаартай газруудын хөгжил зогсонги байдалтай байсаар ирсэн гэж тэрээр үзжээ. Иймд Европын улс орнууд технологийн хувьд илүү хурдацтай хөгжиж, бусад тивүүдыг эзлэх хүчин чадалтай болсон бөгөөд өнөөдрийн хөгжлийн ялгаа (North-South gap) үндэстнүүдийн потенциал, racial differences-ээс бус географийн хүчин зүйлсээс улбаатай гэнээ. Diamond-ын гол зорилго “цагаан арьстангууд цаанаасаа асар ухаантай” гэх расист үзлийг үгүйсгэх явдал байсан мэт. Хэдийгээр түүний онол надад хэт хялбаршуулсан санагдсан ч, ямар ч байсан байгал орчин нийгмийн хөгжилд ихээхэн нөлөөлдөг гэдэгтэй санал нийлж байна. Монголын энэхүү эрс тэс уур амьсгал, ер нь манай байгалийн онцлого бидний хөгжилд хэрхэн яаж нөлөөлж байна вэ гэдэг талаар ярилцвал сонирхолтой санагдлаа. Юу гэж бодож байна?

On a lighter note, бодоод байсан чинь миний хамгийн дуртай улирал намар юм байна. Зун хэт халуун, өвөл хэт хүйтэн, хавар шал балай гэж бодохоор намар л үлдэж байгаа юм даа гэсэн. Нэг тийм бүрхэг, сүмийсэн намрын өдөр гоё шүү… намар хурдан болоосой.

PS: photo by Taivnaa (зөвшөөрөл аваагүйд сорри шүү, :-D)

Continue Reading

Наадам

Энэ жилийн Наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. Би ч наадсан шиг наадаж, хийж болох бүхнийг л хийв. Наадмын нээлтийн өдөр төв цэнгэлдэхийг тойрч, хуушуур авч идэж, айраг уугаад Хуй долоон худаг тийш явж, хурдан морьдын тоосонд дарууллаа. Харин 12-ний өдөр анхны удаа стадионд бөх үзэв. Бөх асар сонирхолтой болсныг хэлэх үү, тансаг байлаа. Сухбат юу юугүй тоглоомоос хасагдсан тул Өсөхөө аварга балай авах нь тодорхой болж, мань мэт нь Мягмарсүрэн, бороо хоёрт баярлаж баахан хөөрөх шив. Бороо гэснээс, ойрд үзээгүй ширүүн бороо наадмын дэвжээг жинхэнэ мялаах шиг болсон доо. Бороо ширүүсч, бөхчүүд барилдаанаа завсарлаж, сурталчилгааны самбарууд хийсэж, улс амьтан гүйлдэж байхад төрийн сүлдний дөрвөн хүндэт харуул яс зогсож байсан нь гоё санагдсан. Тэр дөрөв ч гүрийх шиг болсон доо, салхинд хийсэх шахаж байсан ч ёслолын байдалтай зогссоор л байсан… тушаалаа гэж.

Үзүүр түрүү булаалдсан бөхчүүдийн барилдаан асар сонирхолтой болж, миний хайртай бөх түрүүлсэн ч, Сумьяабазарыг хальт өрөвдөх сэтгэгдэл төрөв. Мань хүн Өсөхбаярыг ер нь дийлэхгүй юм шиг байгаа юм, энэ янзаараа хөөрхий гарьд маань Мөнх-эрдэнэ арслангийн араас орлоо доо гэж бодогдож билээ.

Continue Reading

УБ гоё шүү

Гурван хоногийн өмнө УБ-д ирлээ… Сэтгэл хөдөлж баясаж гүйгээд нэг хэсэгтээ л нэтийн бараа харсангүй, өнөөдөр л овоо газар бууж байна шт гэсэн. Гэртээ ирчихсэн бука байна… Яг одоо удаан сууж бичих боломжгүй байгаа тул онгоцонд бичсэн юмаа тавьчихья…

Нью-Йоркоос 14-ны өглөө 8 цагаас гараад, явж явж дөнгөж сая буюу 16-ны өглөөний 9 цагт нэг юм Бээжин-УБ чиглэлийн МИАТ-ын онгоцонд суув. Замаараа Токиогоор дамжаад, Бээжинд нэг хоносон болохоор асар удлаа шүү. Бээжинд санасныг бодоход нэлээн сэрүүхэн байлаа, ер нь энэ жил их хүйтэн байгаа гэнээ.

Гэснээс, Бээжинд ирэх болгондоо соёлын шоконд орох юм аа. Уул нь би хамгийн сүүлд ердөө 4 сарын өмнө Бээжинд хальт хоноод явсан юм, гэтэл энэ удаад хот нь бас л асар өөрчлөгдчихсөн байх юм. Асар олон шинэ байшин барилга, янзан бүрийн шинэ үзвэр үйлчилгээний газрууд… Сонирхолтой нь, хаа сайгүй наян Starbucks наасан, саяхан Starbucks-ын CEO нэгэн ярилцлагандаа Хятадад хамгийн олон салбар нээгдэж байгаа гэсэн байсан нь илт мэдрэгдэж байна лээ шүү. Уул нь Хятадууд бараг кофе уудаггүй баймаар юм, given the ubiquity of Chinese teahouses… Даярчлалтай хөл нийлүүлж алхаж байгаа нь энэ юм байлгүй дээ гэсэн. Гэхдээ Хятад Starbucks-д Tall, Grande гэсэн хоёр л size байна лээ, apparently a Venti Caramel Machiato is still too much for the green tea gulping Chinese peeps. Starbucks гэснээс, үлгэрийн юм шиг iPod-ны реклам энд тэнд харагдана лээ… Шанхайд хийж байгаа юм чинь аргагүй биз гэсэн. Даярчлал Хятадад гэсэн сэдвийг үргэлжлүүлэхэд, бас нэг зүйл гэвэл Хятадууд нэг мэдсэн асар Англиар ярьдаг болчихжээ. Хуучин гарууд үлгэрийн юм шиг ганц хоёр нэр үг төдий байдлаар харьцдаг байсан бол одоо бүр trés complique өгүүлбэрүүдээр ярьдаг болсон байна билээ. Паспорт шалгадаг бачка юу юугүй л “May I have your passport, please” гэж байх шиг… хуучны “Passport, passport”-ны хажууд бол асар прогресс наасан. Олимпийн жуулчдад зориулж massive language training хийж байгаа нь үр дүнтэй байгаа бололтой.

Хятадууд ч яахав, прогрессддаг юм байгаа биз… Манайхан харин хальт чамлалтай санагдаад явчихлаа. Энд тэндээс Бээжин нисэх тоолонд байнга асар сааталт гарах юм… Яасан гэхээр, Монгол-Хятадын visa agreement энд тэндхийн database-д ороогүй байдаг юм уу, дандаа л яагаад визгүй явж байгаа юм, тодруулах хэрэгтэй байна гээд зөндөө удах юм. Иймэрхүү ажлыг Гадаад Хэргийн Яамныхан хийх ёстой баймаар юм, тэдэн хоногийн дотор визгүй зорчино гээд тэр database-д нь оруулчихвал амар болохгүй юу… Иргэний идэвхи гаргаж, Монголд буугаад Яам уруу ярьж хэлдэг юм уу гэсэн.

Сая мөн МИАТ-д ачааны кг ихдээд асуудал үүсдэг байна шт. Миний ачаа илүү гарчихсан байсан л даа, гэхдээ Нью Йоркоос гарахад ачааны мөнгө төгрөг төлөх шаардлага гараагүй юм… Check-in counter-ын Хятадууд асар их мөнгө төл гээд байхаар нь ачааны мөнгөө хөнгөлүүлэх гээд МИАТ-ын төлөөлөгч ахыг найрах санаатай очиж уулзлаа. “Би хууль дүрмээ баримталдаг хүн, ямар ч найраа байхгүй” гэхээр нь, “Хэрэв МИАТ-ын билетыг Нью Йоркоос элдэв асуудалгүйгээр авчихаж болдог байсан бол би тээшээ шууд Нью Йорк-УБ гээд хийлгэчих байсан юм, тэгвэл Бээжинд ачаагаа авч янз янз болохгүй, мөнгө төгрөг төлөхгүй хамаагүй амар байх байлаа, ер нь та нар яагаад website-аараа e-ticket зардаггүй юм” гээд хэлчихгүй юу. МИАТ-ын Нью Йорк дахь төлөөлөгч гээч нь үнэн shady газар наасан, утасаа ч авдаггүй… бусад travel agent-ууд бараг МИАТ гэж сонсоочгүй, эсвэл асар өндөр үнэ quote-лаад байдаг болохоор дандаа Бээжинд ирж билет авах хэрэг гарч, ядаргаа болдог юм. Хэрэв МИАТ бусад авиа компаниуд шиг сайтаараа е-тийз зардаг байсан бол хэн хэндээ амар байхгүй юу. Тэгээд хэлчихсэн чинь урдаас наян зовлон тоочдог байна шт, “Монгол жоохон улс, биднийг хэн ч тоодоггүй… МИАТ хоёрхон онгоцтой жижигхэн компани, АНУ-ын агентуудтай гэрээ хийх боломж байдаггүй, е-тийз зарахын тулд асар их мөнгө төлөх ёстой болдог”, бараг л Монгол зорчигчдыг Америкийн авиа компаниуд тээвэрлэхээс татгалздаг ухааны юм ярьж байна аа.

Манайхан яагаад ийм комплекстой болчихдог байна? Монгол жоохон орон байж болно, МИАТ жижиг компани байж болно, тэднийг хүн тоодоггүй байж болно… гэхдээ л олон улсын нислэг хийдэг авиа компани байна даа, худлаа комплексдоод байхын оронд аливаа асуудлыг болж бүтэх талаас нь бодолцож үзэх хэрэгтэй баймаар юм. Хэрэв МИАТ нээрэнгээсээ тэр янзан бүрийн гэрээ хэлэлцээрийн төлбөр тооцоог нь дийлэхгүй байгаа юм бол төсөл энэ тэр боловсруулаад донор байгуууллага энэ тэрд хандах хэрэгтэй шт… янзан бүрийн шал хэрэггүй төслүүдэд мөнгө олдоод л байдаг шүү дээ, төслөө сайн боловсруулчихад мөнгө олдохгүй гэх асуудал баймааргүй юм. Ер нь тэгээд сайтаараа дамжуулж е-тийз зарахад ямар хүндрэл гардаг байна аа, ер ойлгохгүй юм. Хэрэв ингээд шалтаг тоочоод суугаад байх юм бол хамаг үйлчлүүлэгчдээ Korean Air, Air China-д алдаад, тэр чигтээ дампуурах гэж байгаа юм. Угаасаа МИАТ асар нэр муутай, гадныхан MIAT stands for “Maybe I’ll Arrive Tomorrow” гээд шоолоод байдаг шт. Сая ч гэсэн энэ нэрээ батлах гэсэн юм шиг, 9:20-д хөөрөх ёстой байтлаа 10:10-т ниссэн. Онгоцны буудал дээр илүү зогссон нэг цаг гэдэг чинь бас л асар их мөнгө байж таараа шүү дээ. Надаа тэр ах, “Чи амьдрал мэдэхгүй байна, юм тийм амар байдаггүй юм… Монгол улс 50 давхар барилга барьж чадахгүйтэй адил зарим зүйл бас хийж чадах болоогүй байна” гэж хэлсэн юм. Яс юм нь дээрээ Монголд 50 давхар барилга барих нь ямар ч эдийн засгийн үр ашиггүй байдаг болохоор л тийм байр баригдахгүй байгаа шүү дээ… манайд газрын асуудал байхгүй, дээшээгээ биш өргөөшөө тэлэх боломжтой болохоор нэг хэсэгтээ л 50 давхар байшин баригдахгүй. Хэрэв 50 давхар барилгаар хөгжлийнхөө түвшинг тодорхойлох юм бол нэг хэсэгтээ л “хөгжихгүй” биз.

Ер нь тэгээд цаашдаа манайд “үгүй, болохгүй, чадахгүй, мэдэхгүй” хэмээх үгсийг үгийн сангаасаа бүр мөсөн хассан залуучууд л хэрэгтэй юм байна дөө. Тэгэхгүй бол юм л бол янзан бүрээр комплексдоод байхаар яаж ч “50 давхар байшин барихав”…

Continue Reading

Номын дэлгүүр

Өчигдөр нэгэн шинэ нээлт хийлээ: УБ маань асар гоё номын дэлгүүртэй болсон байна. Шинжлэх ухаан мэдээллийн төвийн урд талд байрлах “Интерном” номын их дэлгүүр нь саяхан нээгдсэн бөгөөд үнэхээр сайн дэлгүүр болжээ. Хуучин бид ном сэтгүүл олж авахын тулд Багшийн дээд хавь орчмийн лангуу, МУИС-ын урд талын ТУЦ хавиар эргэлддэг байсан бол одоо гагцхуу энэхүү дэлгүүрийг зориход л хангалттай боллоо. Цэвэр цэмцгэр, зохион байгуулалт сайтай уг дэлгүүрт ороод өөрийн эрхгүй баярласан шүү. Ном сонирхоод зогсож байгаа зөндөө олон хүмүүсийг хараад бүр ч их баярласан.

Уг дэлгүүрийг хэвлэлийн “Эдмон” компани нээсэн гэх шиг болсон. Бусдад хэрэгтэй зүйлээр бизнес хийж чадаж байгаа “Эдмон”-ы Энхбат шиг хүмүүс олон болох болтугай. Та нарт баярлалаа!

Continue Reading

Монголд…

Гэртээ ирээд 4 хонож байна… Эхний хэд хоног хөөрч гүйсээр байгаад л таарлаа, өнөөдрөөс л овоо газар бууж байх шиг байна. Наян шалгалт шүүлэг өгч өгч ирсэн биш бодож санах зүйлгүй гэртээ сууж байх ямар гоё юм бэ. Монголд бука байна, цас ороод л… энд тэндгүй л баярлаж доргисон хүмүүс. Дөнгөж дөрвөн сар болоод ирсэн гэж бодоход Улаанбаатар яасан ч их өөрчлөгдөөв… асар олон шинэ байшин барилга, янз янзын шинэ газрууд… Монголын амьдрал дэндүү хурдан болчихжээ…

Улаанбаатарт шинэ жилийн уур амьсгал ороод, шил шилээ дагасан шинэ жилийн партинууд цуварч байна. Манайхан ч угаасаа баярлах дуртай хүмүүс, бүгд л дор дороо яаж ийгээд баярлачих гээд л зүтгээд байх болтой юм аа…

Төр засгийн амьдрал ч гэсэн асар үйл явдлаар дүүрэн байх шиг байна. Эвсэл как всегда хөл толгойгоо олохгүй мунгинаад л… Ху нам гал дээр тос нэмж дунд нь хор найруулаад л… Байнга л ийм юм болж байх юм, хоорондоо учраа олж болдоггүй л юм байхдаа? Сүүлдээ бүүр сонин хэвлэл уншихаас дургүй хүрэх юм… эцсийн эцэст Монгол ганцхан шүү дээ… ухаараачдээ гэж тэдэнд хэлмээр санагдах юм.

Эхний хэдэн хоног нэг иймэрхүү л байх шив дээ… Чингисийн 10 давхарт орой болгоныг өнгөрөөсөн биш гадуур дотуур юу болж байгааг сайн мэдсэнгүй гэсэн, Маргаашнаас жаал дэмий тэнэж, зураг хөрөг авна аа…

PS: Украины Ющенко ялсан байна лээ, гоё шүү!

Continue Reading