Өчигдөр орой 10 давхарт жинхэнэ балай авлаа. DJ (Үүрээ) нь үнэн сонин дуу тавиад байхаар нь TLC тавьчих гэж байгаад харин ч нэг будаа болгосон л доо… Waterfalls-ыг ойрд сонсоогүй ямар гоё байваа, жинхэнэ л please stick to the rivers and the lakes that you are used to юм даа. Найрамдалын дисконууд ч санагдах шиг, гоёдоо л орсон доо. Red light special явсан бол бүр балай авахгүй юу… I’d let you touch it if you go around… Gotta let your body flow… I need someone, a real man… I need someone, who understands… I am a woman, a real woman… I know just what I want, I know just who I am…
All in all, yesterday was a perfect girl’s night out… dancing the night away (Саруулын cleavage маяг шүү), drinking to the game (как всегда, боогий & тоник гоё шүү), singing (life goes on-ыг хороороо дуулдаг хэсэг тасархай шүү), soul searching (we are each other’s soulmates, and men can come and go гэдэг үнэн шүү)… Гарууд хөгжмөө унтраагаад, гэрлээ асаачихаад байхад мань хэд үлгэрийн юм шиг дуулж бариад балласан л даа. 2 цагт Чингисээс гараад бүжиглэх газар хайж UB Palace орсон чинь хэн ч байхгүй, мань хэд ч хөөрч хоосон талбай, тайз нь дээр хагас цаг гаруй бүжиглээд харьцгаав. Таксинд суугаад явтал би хамгийн сүүлд бууж таараад, найзуудаа бүгдийг нь хүргэж өгөөд харих зуураа таксины жолооч Ганаатай 80 амьдрал ярьлаа…
Хөөрхий, мань хүн саяхан найз охиндоо хаягдчихсан юм гэнээ. Тэр бүсгүй нь урьд нь өөр нөхөртэй байсан боловч түүнээсээ салаад Ганаатай хоёр жил гаруй амьдарсан юм байх. Ганаагийн ярьснаар, тэрээр найз охиноо юугаар ч дутаагүй… хоюулаа хайртай дуртай гээд л хамт амьдарсан, нөгөө хүүхэн нь ч гэсэн сэтгэл хангалуун мэт явсан хэрнээ нэг л өдөр хуучин нөхөрлүүгээ яваад өгсөн юм байх. Уг нь тэр нөхөр гээч нь түүнийг зодож барьдаг, архи уудаг, хачин муухай харьцдаг гэж Ганаад ярьдаг байсан гэнэ. Хайр даадаггүй хүмүүс бас байх юм аа… Хэдийгээр би түүнтэй хэдхэн минут л ярилцсан ч Ганаа үнэндээ тэр бүсгүйдээ асар хайртай, түүний төлөө юу ч хийхээс буцахгүй, зөөлөн залуу санагдсан… Амьдрал яагаад түүнд ийм хатуу хандана вэ? “Би дахиж эмэгтэй хүнд итгэхгүй” гэж хэлэхээр нь “Үгүй дээ, нэг л мэдэхэд чи түүнийг мартаад, шинэ хайртай учраад сайхан амьдрах болно. Гагцхүү хүлээх л хэрэгтэй, заяаны ханьтайгаа учирч амжаагүй яваа гэдэгтээ итгэх хэрэгтэй ” гэж хэлээд би буусан (хальт intoxicated байсныг хэлэх үү, асар сентиментал болдог байна шт гэсэн)… Гэхдээ л бид бүгд л хүлээж байгаа шүү дээ…