TGIF

Нэлээн хэд хоног сандарч гүйж, санаа зовж явсан биш өчигдөр ямар ч байсан төлөвлөгөө ёсоор Xanadu-гийн preview party-г хийж амжив. Урилгаа хэд хоногийн өмнө тараачихсан байсан болохоор амжуулахаас өөр арга үнэндээ байгаагүй л дээ. 20 цагаас эхлэх ёстой байтал бид 19:50-д сүүлийн зургаа өлгөж дуусаад зогсож байдаг… гэхдээ л амждаг нь гоё шүү. Xanadu-гийн сайтыг хийж дуусгавал бас бус фото тавих юмсан.

Парти гэснээс, яагаад ч юм, бүү мэд… ямарваа нэгэн парти дуусад гэртээ ирэхэд Kierkegaard-ийн өдрийн тэмдэглэлийн нэг хэсэг дандаа санаанд ордог юм:

I have just come back from a party where I was the life and soul. Witticisms flowed from my lips. Everyone laughed and admired me—but, I left, yes, that dash should be as long as the radii of the earth’s orbit ——— and wanted to shoot myself.

Далий гар шуу.

Continue Reading

амьдрал

2 кг хадаас, 5 хайрцаг плита, уран зураг, хуушуур, хөгжим, гарчигласан сонин, уншаагүй номнууд, уулзаагүй хүмүүс, онгоцны буудал, 3 тонн цемент, утасны хонх, оройн хоол, анир чимээгүй, маргааш нөгөөдөр, хаалга цонх, хийх зүйлсийн жагсаалт, төлбөр тооцоо, баасан гариг, цоорхой яндан, айраг, ягаан гутал, онгорхой цонх, уранхай өмд, өдөн хөнжил…

сүүлийн өдрүүдэд амьдрал нэг иймэрхүү…

Continue Reading

Шөнө дөлийн далийлт

Нэг иймэрхүү л юм болсон юм даа…

Яав ч өдөр биш байсан нь ойлгомжтой гэсэн:

Цаг

Би лав кофегоо л уусандаг, 😀

Khan Brau

Гэснээс, өнөөдөр их аштайхан өдөр байлаа… хааяа нэг гэртээ ганцаараа суух гоё юм аа. Сүүлийн хоёр гурван сар ийш тийш гүйж харайсаар байтал тайван суух боломж ер гарсангүй…

Одоо сайхан лимонтой цай хийж уугаад, нөгөө гоё миксээ тэнэг чанга тавиад, Булгаков уншина. Би шүү.

Continue Reading

Баяр бүхэн минийх гэсэн

Гэртээ ирэхээрээ янз янз болж гүйсээр байгаад нэтийн бараа харахаа байлаа… Блог маань үлгэрийн юм шиг асар далий бичлэг дээр гацдаг байна шт, сов сорри. Ядаж байхад сая нэг хэсэг наян баяр давхцаад, юун Наадам, юун Цагаан сар гэдэг шиг л юм боллоо. Хэдхэн хоногийн өмнө нэг нас нэмж жаал баясав. Төрсөн өдөр ер нь их сонин юм аа, сүүлийн үед төрсөн өдрүүд нүдний өмнө зурайдаг боллоо шүү, саяхан л 18-тай гүйж байлаа шт… гэтэл яав гэсэн, 😀 Тэгж байтал 6 сарын 1 болж баахан нялхрав. Хүүхдийн баяр амралтын өдөр болсон юм байна (урьд нь яадаг байлаа?), тэгсэн хотоор л нэг юм болох шиг боллоо. Сухбаатарын талбайн хавь орчим хүнээр бялхаж байлаа шт… Улаанбаатар асар том хот болсон байна лээ шүү.

Гэртээ байхаар бодролтож барих зав гарахгүй юм аа… наян үйл явдал, наян янзан бүрийн арга хэмжээн дунд гайхсаар байгаад л таарах юм. Гэхдээ аяндаа хуучраад ирэхээрээ гайгүй болох байх гэж найдаад байгаа… ер нь бол хуучрах цаг болсон л доо.

УБ-д яг одоо шөнийн 3 цаг болж байна… унтлаа.

Continue Reading

УБ гоё шүү

Гурван хоногийн өмнө УБ-д ирлээ… Сэтгэл хөдөлж баясаж гүйгээд нэг хэсэгтээ л нэтийн бараа харсангүй, өнөөдөр л овоо газар бууж байна шт гэсэн. Гэртээ ирчихсэн бука байна… Яг одоо удаан сууж бичих боломжгүй байгаа тул онгоцонд бичсэн юмаа тавьчихья…

Нью-Йоркоос 14-ны өглөө 8 цагаас гараад, явж явж дөнгөж сая буюу 16-ны өглөөний 9 цагт нэг юм Бээжин-УБ чиглэлийн МИАТ-ын онгоцонд суув. Замаараа Токиогоор дамжаад, Бээжинд нэг хоносон болохоор асар удлаа шүү. Бээжинд санасныг бодоход нэлээн сэрүүхэн байлаа, ер нь энэ жил их хүйтэн байгаа гэнээ.

Гэснээс, Бээжинд ирэх болгондоо соёлын шоконд орох юм аа. Уул нь би хамгийн сүүлд ердөө 4 сарын өмнө Бээжинд хальт хоноод явсан юм, гэтэл энэ удаад хот нь бас л асар өөрчлөгдчихсөн байх юм. Асар олон шинэ байшин барилга, янзан бүрийн шинэ үзвэр үйлчилгээний газрууд… Сонирхолтой нь, хаа сайгүй наян Starbucks наасан, саяхан Starbucks-ын CEO нэгэн ярилцлагандаа Хятадад хамгийн олон салбар нээгдэж байгаа гэсэн байсан нь илт мэдрэгдэж байна лээ шүү. Уул нь Хятадууд бараг кофе уудаггүй баймаар юм, given the ubiquity of Chinese teahouses… Даярчлалтай хөл нийлүүлж алхаж байгаа нь энэ юм байлгүй дээ гэсэн. Гэхдээ Хятад Starbucks-д Tall, Grande гэсэн хоёр л size байна лээ, apparently a Venti Caramel Machiato is still too much for the green tea gulping Chinese peeps. Starbucks гэснээс, үлгэрийн юм шиг iPod-ны реклам энд тэнд харагдана лээ… Шанхайд хийж байгаа юм чинь аргагүй биз гэсэн. Даярчлал Хятадад гэсэн сэдвийг үргэлжлүүлэхэд, бас нэг зүйл гэвэл Хятадууд нэг мэдсэн асар Англиар ярьдаг болчихжээ. Хуучин гарууд үлгэрийн юм шиг ганц хоёр нэр үг төдий байдлаар харьцдаг байсан бол одоо бүр trés complique өгүүлбэрүүдээр ярьдаг болсон байна билээ. Паспорт шалгадаг бачка юу юугүй л “May I have your passport, please” гэж байх шиг… хуучны “Passport, passport”-ны хажууд бол асар прогресс наасан. Олимпийн жуулчдад зориулж massive language training хийж байгаа нь үр дүнтэй байгаа бололтой.

Хятадууд ч яахав, прогрессддаг юм байгаа биз… Манайхан харин хальт чамлалтай санагдаад явчихлаа. Энд тэндээс Бээжин нисэх тоолонд байнга асар сааталт гарах юм… Яасан гэхээр, Монгол-Хятадын visa agreement энд тэндхийн database-д ороогүй байдаг юм уу, дандаа л яагаад визгүй явж байгаа юм, тодруулах хэрэгтэй байна гээд зөндөө удах юм. Иймэрхүү ажлыг Гадаад Хэргийн Яамныхан хийх ёстой баймаар юм, тэдэн хоногийн дотор визгүй зорчино гээд тэр database-д нь оруулчихвал амар болохгүй юу… Иргэний идэвхи гаргаж, Монголд буугаад Яам уруу ярьж хэлдэг юм уу гэсэн.

Сая мөн МИАТ-д ачааны кг ихдээд асуудал үүсдэг байна шт. Миний ачаа илүү гарчихсан байсан л даа, гэхдээ Нью Йоркоос гарахад ачааны мөнгө төгрөг төлөх шаардлага гараагүй юм… Check-in counter-ын Хятадууд асар их мөнгө төл гээд байхаар нь ачааны мөнгөө хөнгөлүүлэх гээд МИАТ-ын төлөөлөгч ахыг найрах санаатай очиж уулзлаа. “Би хууль дүрмээ баримталдаг хүн, ямар ч найраа байхгүй” гэхээр нь, “Хэрэв МИАТ-ын билетыг Нью Йоркоос элдэв асуудалгүйгээр авчихаж болдог байсан бол би тээшээ шууд Нью Йорк-УБ гээд хийлгэчих байсан юм, тэгвэл Бээжинд ачаагаа авч янз янз болохгүй, мөнгө төгрөг төлөхгүй хамаагүй амар байх байлаа, ер нь та нар яагаад website-аараа e-ticket зардаггүй юм” гээд хэлчихгүй юу. МИАТ-ын Нью Йорк дахь төлөөлөгч гээч нь үнэн shady газар наасан, утасаа ч авдаггүй… бусад travel agent-ууд бараг МИАТ гэж сонсоочгүй, эсвэл асар өндөр үнэ quote-лаад байдаг болохоор дандаа Бээжинд ирж билет авах хэрэг гарч, ядаргаа болдог юм. Хэрэв МИАТ бусад авиа компаниуд шиг сайтаараа е-тийз зардаг байсан бол хэн хэндээ амар байхгүй юу. Тэгээд хэлчихсэн чинь урдаас наян зовлон тоочдог байна шт, “Монгол жоохон улс, биднийг хэн ч тоодоггүй… МИАТ хоёрхон онгоцтой жижигхэн компани, АНУ-ын агентуудтай гэрээ хийх боломж байдаггүй, е-тийз зарахын тулд асар их мөнгө төлөх ёстой болдог”, бараг л Монгол зорчигчдыг Америкийн авиа компаниуд тээвэрлэхээс татгалздаг ухааны юм ярьж байна аа.

Манайхан яагаад ийм комплекстой болчихдог байна? Монгол жоохон орон байж болно, МИАТ жижиг компани байж болно, тэднийг хүн тоодоггүй байж болно… гэхдээ л олон улсын нислэг хийдэг авиа компани байна даа, худлаа комплексдоод байхын оронд аливаа асуудлыг болж бүтэх талаас нь бодолцож үзэх хэрэгтэй баймаар юм. Хэрэв МИАТ нээрэнгээсээ тэр янзан бүрийн гэрээ хэлэлцээрийн төлбөр тооцоог нь дийлэхгүй байгаа юм бол төсөл энэ тэр боловсруулаад донор байгуууллага энэ тэрд хандах хэрэгтэй шт… янзан бүрийн шал хэрэггүй төслүүдэд мөнгө олдоод л байдаг шүү дээ, төслөө сайн боловсруулчихад мөнгө олдохгүй гэх асуудал баймааргүй юм. Ер нь тэгээд сайтаараа дамжуулж е-тийз зарахад ямар хүндрэл гардаг байна аа, ер ойлгохгүй юм. Хэрэв ингээд шалтаг тоочоод суугаад байх юм бол хамаг үйлчлүүлэгчдээ Korean Air, Air China-д алдаад, тэр чигтээ дампуурах гэж байгаа юм. Угаасаа МИАТ асар нэр муутай, гадныхан MIAT stands for “Maybe I’ll Arrive Tomorrow” гээд шоолоод байдаг шт. Сая ч гэсэн энэ нэрээ батлах гэсэн юм шиг, 9:20-д хөөрөх ёстой байтлаа 10:10-т ниссэн. Онгоцны буудал дээр илүү зогссон нэг цаг гэдэг чинь бас л асар их мөнгө байж таараа шүү дээ. Надаа тэр ах, “Чи амьдрал мэдэхгүй байна, юм тийм амар байдаггүй юм… Монгол улс 50 давхар барилга барьж чадахгүйтэй адил зарим зүйл бас хийж чадах болоогүй байна” гэж хэлсэн юм. Яс юм нь дээрээ Монголд 50 давхар барилга барих нь ямар ч эдийн засгийн үр ашиггүй байдаг болохоор л тийм байр баригдахгүй байгаа шүү дээ… манайд газрын асуудал байхгүй, дээшээгээ биш өргөөшөө тэлэх боломжтой болохоор нэг хэсэгтээ л 50 давхар байшин баригдахгүй. Хэрэв 50 давхар барилгаар хөгжлийнхөө түвшинг тодорхойлох юм бол нэг хэсэгтээ л “хөгжихгүй” биз.

Ер нь тэгээд цаашдаа манайд “үгүй, болохгүй, чадахгүй, мэдэхгүй” хэмээх үгсийг үгийн сангаасаа бүр мөсөн хассан залуучууд л хэрэгтэй юм байна дөө. Тэгэхгүй бол юм л бол янзан бүрээр комплексдоод байхаар яаж ч “50 давхар байшин барихав”…

Continue Reading

ЗУН!

Damn, ингээд зун болчихдог юм байжээ. Нэг хэсэг хичээл гэж хий сандарч гүйсээр байгаад ядаргаанд орох шахав. Энд хийсэн сүүлийн хэдэн бичлэгээс мэдрэлийн ядаргааны шинж тэмдэг илт мэдрэгдэж байна шүү гэсэн: үлгэрийн юм шиг юу юугүй CNN царайлсан байна шт… 😛

Монголд очоод эхний долоо хоногт хийх зүйлс (in no particular order):

  • Ээжээр цуйван хийлгэж идэх + нэмэх (өлсөж байгааг хэлэх үү, маяг сонсогдож байна шүү)
  • Эмээ өвөө хоёртой канаста тоглож, албаар хожигдох
  • Тэрэлж явж, уул хадаар авирах, зураг авах + Зайсан гарах
  • Бөөнөөрөө Лонх орж, хаатал нь чалчиж суух
  • Бас бус хүмүүстэй уулзах (you know who you are)
  • Шөнийн 3 цагаас далийж 120-ын дэлгүүр явж, маруужин авч идэх
  • Хотын төвд traffic-т гацаж, хажуугаар зөрж өнгөрөх хүмүүсийг харж баясах
  • Номын дэлгүүр орж, шинэ ном сэтгүүл худалдаж авах
  • Өдөржин гэртээ сууж авсан номнуудаа унших
  • Аавын компьютерийг янзалж, дуртай дуунуудыг нь суулгах (сая албаар наян Abba, The Beatles, Simon & Garfunkel, etc.-гийн дуу татлаа шт – must have several gigabytes of oldie mp3s now)
  • Хүнсний зах явж хүнсээ цуглуулах (яагаад ч юм асар кайфтай байдаг юм)
  • Болдхуягаар үсээ засуулах (Smile-г хальт рекламдчихья, харин Seoul hair salon уруу л битгий яваарай… бусад нь ч яахав)
  • Ах эгч нарынхаа хүүхдүүдийг дагуулж цирк үзэх
  • Хотоор ядартлаа алхаад, дараа нь ундаа авч уух
  • Friday night дискодох + шөнө нь Зочин бууз орж, сүүтэй цай уух 😀
  • Цэцэг тарих + өдөр болгон услаж байх
  • Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх
  • Төрсөн өдөр (гэхдээ арай ч долоо хоногийн дотор биш юм байна л даа…)
  • Continue Reading

    I heart my prof

    Өчигдөр орой үлгэрийн юм шиг багшийндаа винодов. Манай тэр багш үнэн cool л дээ, багш гэхээсээ илүү найз гэмээр байдаг юм. Бид хэдийг wine tasting хийе гээд гэртээ урьсан биш яваад очсон чинь ассссар бэлдчихсэн, наян хоол унд өчнөөн дарс өрөөд тавьчихсан сууж байдаг байна шт… Мань хүн өөрөө дарсанд асар дуртай, жинхэнэ connoisseur юм байна лээ… мянган дарсны цуглуулгатай наасан, бид хэд ямар ч байсан 10-аадыг амсав. Сүүлдээ ч cabernet, bordeaux-гоо ялгахаа байсан л даа гэсэн, :p Урьд өмнө нь ер wine tasting хийж байгаагүй, сонин л юм байна лээ… Хэрэв иймэрхүү байдлаар амсаад байх юм бол дарсны амтыг ялгаж сурах л юм шиг байна. Яг харьцуулахаар үнэр танар, амтны ялгаа нь асар тодорч ирдэг санагдсан.

    Гэхдээ вино нь ч яах вэ, ямар винодох газар мундсан биш. Багшийндаа асар informal байдлаар цуглаад, гэр бүлтэй нь танилцаад, хамт суух үнэн кайфтай байлаа. Ер нь манай багш нар гоё шүү…

    Continue Reading

    Аавын төрсөн өдөр, cont.

    Сая ээж аав хоёртой ярьсан биш бүүр савж уналаа шт… аав ч төрсөн өдрөө их гого тэмдэглэсэн бололтой гэсэн, хэхэ. Гэрт наян бачка ирээд ная хоол унд болж байгаад шөнө 1 цагаас явцгаахаар нь ээж аав хоёр унтахаасаа өмнө сайхан салхилчихаад ирж амрая гээд учиргүй машинаа асаагаад гарсан юм байх. Зайсан гарчихаад, цаашаа жаал явья гээд Айдсын Даваа уруу явахаар шийдсэн гэнээ. Тэгээд явж байтал гэнэт Төв аймаг ордог зам дээр учиргүй машиных нь бензин дуусаад гацчихсан гэдэг байна шт. Аав болсон хойноо бензинээ анзаараачгүй явж л дээ. Хамгийн гол нь тэр хоёр гэрээсээ гарахдаа утас шөрмөс, цүнх түрийвчээ ч авалгүй, зүгээр л байгаагаараа унтлагны хувцастайгаа шахуу явж байсан юм байх. Шөнийн 2 цагт хав харанхуйд хээр гарах гарцгүй суучихдаг байна шт гээд л инээлдээд байна. Ямарваа нэгэн арга хэмжээ авах гээд аав баатарлагаар товчоо хүртэл алхсан юм байх, унтлагны өмдтэйгээ шүү дээ. Тэгээд нэг юм товчоонд хүрээд хүмүүс уруу утасаар ярих гэтэл өнөөх товчооны утас нь гар утас уруу гардаггүй утас байж таараад (үнэндээ бол товчоо нь утастай байсан нь их юм л даа), ядаж байхад аав жолоочийнхоо гэрийн утасыг санахгүй, бас тэрүүхэн тэндээ сандарсан гэнээ. Саналаа ч гэсэн, шөнийн 2 цагт хэн гэрийнхээ утасыг авахав дээ. Тэгээд бүүр өч төчнөөн газар уруу залгаж байж нэг юм хэл дуулгасан юм байх. Цагийн дараа жолооч нь нэг юм канистр бензинтэй ирж, ээж аав хоёрыг “аварсан” гэнээ… Хаха, үнэн хүнд гарууд шүү нээрээ… Жолооч нь асар гайхсан байхдаа, өнөө хоёр чинь юу ч болоогүй юм шиг хээр сууж байдаг… хэхэ. Гол нь аав сая надруу ярихдаа асар гавьяа байгуулчихсан юм шиг лаг баясаад яриад байгаа юм даа, “Сая яасан гээч, хаха” гээд… Ээж ч гэсэн асар баясчихсан, “Бид хоёр сая хээр хоёр цаг суучихаад ирлээ, хаха” гээд сууж байдаг наасан. Зугаатай хүмүүс шүү… 4 сарын 1-нд төрсөн юм чинь аргагүй л дээ гэсэн, хаха.

    Дараагийн удаа шөнө зугаалахаар шийдвэл заавал утастай явж бай гэж баахан захилаа… Тэхгүй бас аюултай юм аа, товчоо уруу алхаад байхдаа яахав дээ. Гэхдээ бид хэд ч нээрээ шувт иймэрхүү байдалд орно шүү. Дээр өвөл бас дэмий тэнэж явж байгаад зүв зүгээр газар очоод цасанд суучихсан, гэхдээ овоо утастай явсныг хэлэх үү, арай л гайгүй байсан л даа. Манайх шиг ийм зүгээр л хоббитой юм шиг дэмий тэнэдэг айл байдаггүй байх аа… Тэрэлж явлаа гээд л учиргүй явж, явж байгаад Тэрэлжид очингуутаа 2 минут болоод шууд буцдаг наасан. Гэхдээ зугаатай байдаг юм аа… янзын бүрийн далий далий юм ярьж эсвэл асар чанга хөгжим тавьж баясаад л машин дотор явж байх нь гоё наасан…. хурдан зун болоосой.

    Continue Reading

    Төрсөн өдөр

    Өнөөдөр (Монголын цагаар 4 сарын 1 болчихсон юм чинь) аавын төрсөн өдөр… Асар зугаатай өдөр төрсөн хүн дээ, жоохон байхдаа асар их гэнэддэг байсан байхаа… Хулан мань хоёр ч гэсэн аавыг хэд хэдэн удаа гэнэдүүлж байсан тал бий шүү гэсэн, хаха. Ямар ч байсан, аавдaa төрсөн өдрийн мэнд хүргээд… дараах дууг зориулья гэсэн (500 эскимо гоё шүү): Песенка Гены.

    Бонус дуу: из фильма “Мэри Поппинс, До свидания” – Непогода. Энэ дууг сонсохоор шууд музыка-гийн хичээл санаанд ордог юм. Би 5-р ангидаа билүү дээ, музыка-гийн шалгалт нь дээр “Непогода непогода” гэж соло орилж жинкэнэ онигоонд орж билээ гэсэн, хаха. Сонсоод байсан чинь бас айгүй “армантик” дуу байсан байна шт… “никуда никуда, но знай, что где-то там, кто-то ищет тебя среди дождя” гэдэг байна шт… гоё шүү гэсэн.

    Continue Reading