2 дахь блог

Энд тэндээс баярын мэнд гэсэн мессежүүд намайг сэрээснээр Монгол улсад Ардын Арми байгуулагдсаны 85 жилийн түүхт ойн өдрийг угтвай… Ажлын бүсгүйчүүдийн өгөөмөр зангийн улмаас толгой минь багагүй хэмжээгээр өвдөх нь гачлантай… Би гэхдээ тэнд очихгүй байж болох л байсан… Гэхдээ 8-нд хийсэн хөрөнгө оруулалтын үр шимээ үзчих бяцхан хүсэл дотор асаастай байсныг хэлэх хэрэгтэй…

Өчигдөр оройтсон тул ээжээс эрүүний шөл уух нь тодорхой… Багшийн дундажхан амьдралтай бэлэвсэн эмэгтэй ээжийн минь хувьд байгаа хоёрхон үнэт эрдэнэ дүү бид 2, тиймдээ ч бид 2-ын араас үхэн хатан гүйдэг хүн л дээ… Хааяа би ээжийг үзэн яддаг… намайг оройтоход унталгүй хүлээж байдаг занг нь… өглөө ажилдаа явах гээд нойрмоглоод сэрж байхад намайг хоцроохгүй гэсэндээ гутлыг минь цэвэрлэчихсэн байдгийг нь… ерөөсөө л намайг ингэтлээ хайрладгийг нь үзэн яддаг… Хайрынхан ачийг хэзээ ч хариулж чадахгүй над шиг юмыг ингэтлээ хайрладагт нь дургүй… Ер нь энэ хайр гээч хачин зүйл… Хэдийгээр бид үүнийг бусдаас хүсч явдаг ч, яг цаг нь болоод хэн нэгэнт хайрлагдах гэдэг тийм ч амар зүйл биш… Намайг тэгэж их хайрлаж байгаа тэр хүнийг гомдоохгүй амьдрана гэдэг үнэндээ тун хэцүү зүйл л дээ… За тэгээд ээжийн хаагуур явсан яасан талаарх бяцхан байцаалтыг давж гарсны эцэст өглөөний цайгаа уулаа…

Угтаа бол намайг хэн ч хайрлаж халамжилдаггүй байсан бол би шаал өөр хүн байх байсан… Тэгсэн бол хүссэн мэргэжлээрээ суралцаж ямар ч амжилт гаргахгүй нь бараг тодорхой л доо… Ядуу тарчигхан нэг өрөөг хөлслөн амь зуух байсан гэж боддог… Амжилтанд хүрэхгүй ч дуртай зүйлээ хийж ядуу тарчиг ч хүссэнээрээ амьдрах гоё юм шиг… Гэтэл надад хэтэрхий хайртай ээж бас эмээ байдаг… Миний төлөө амьдралаа зольж суугаа тэр 2 эмэгтэйг харах тоолондоо тэр хүмүүсийн өмнө хариуцлага үүрч байгаагаа мэдэрдэг юм… Тийм болохоор өөрөө огтхон ч сонирхож байгаагүй ч илүү ирээдүйтэй мэргэжлийг сонгож авсан… Хүссэн мэргэжлээ сонгоод амжилтанд хүрэхгүй хэн ч биш болж өөртөө хайртай тэр хүмүүсийн итгэлийг алдахыг хүсээгүйдээ л тэр… Удахгүй миний ч нас явна… тэр үед ээж эмээ 2 маань ч ертөнцийн жамаар намайг орхин одох болно… Харин тэр үед би эхнэр бас хүүхэдтэй болсон байх болно… тэр үед би эхнэрийнхээ, хүүхдийнхээ төлөө, бас л надад хайртай тэр хүмүүсийн төлөө амьдрах болно… Ингээд бодвол бидний амьдрал гэдэг бол бидний зүйл биш болж таараад байгаа юм… За энэ ч яахав, үргэлжлээд тэмдэглэлдээ орох юм бол үдээс хойш нь амралтын өдрүүдээр соёлын арга хэмжээ үзэж бай гэж зөвлөсөн нэг хүний зөвлөгөөг хачин ихээр буулган авч кино үзэхээр шийдлээ… Уг нь би Hostel-ийг үзэх гэж нэлээдгүй удаа оролдсон ч ерөөсөө чадахгүй байсан билээ… Энэ удаад цаг ирж нөхцөл бүрдэв хэмээн гартал цаг үесээ хоцорч байдаг зарим хүмүүсийн гайгаар ахин Crash-лав… Оскар аваад нэлээн шүүмжлэлд өртсөн шиг байсан… Гэхдээ надад бол таалагдсан л даа… аятайхан кино байсан… Мексик эрийн охин буудуулах хэсэг миний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн… Гэхдээ л саяхан үзсэн киногоо ахиад үзэх ямар л олиг байхав дээ… Дараагийн долоо хоногт заавал Hostel гэж дотроо амлаад кинотеатрыг орхин гарвай…

Ер нь өчигдөр харж байхад монголчууд хэтэрхий баярлах дуртай ч улс юм шиг… Жишээ нь Ардын арми монголд байгуулагдсан өдөр болуут бүх эрчүүд нь баярладаг… Эмэгтэйчүүдийн эв санааны өдрөөр харин хүүхнүүд нь нохой гурав хардаг… За тэгээд үүнээс гадна төмөр замчдын, санхүүчдийн гэх мэт ажил мэргэжил бүрээр нь тусгайлан заасан баярлах сайхан шалтаг бүхий өдрүүд зөндөө… Улс орны амьдрал хэцүү байна, бүрхэг байна гэх ч хаа газрын хүнээс дутах юмгүй баярлаж байгааг нь харвал бид бүхэн тунчиг оптимист эс бөгөөс ярьсан шигээ хэцүүхэн улс биш бололтой гэж бодох юм…

Continue Reading

Бас нэгэн бодрол гэсэн

Аймарын “анхны бодрол”-ыг уншаад төрсөн бодол:

Яаж ч бодсон хавар миа юм байна, өнөөдөр яасан ч онцгүй өдөр байв… ганган хүүхний үхэл хавар намар гэгчээр учиргүй нимгэлээд гангараад гарсан биш хөлдөж үхэх шахдаг байна шт. Намар арай л гайгүй байдаг юм даа… гэхдээ угаасаа цаг агаар яаж ч бодсон их эмзэг сэдэв л дээ, ярих юм биш…

Ойрд юу ч бичсэнгүй… ер нь хүн жаргалтай байхаараа янзан бүрийн байдлаар далийхаа больчихдог юм шиг байна. Байнгын хөнгөн депресстэй байвал үр бүтээлтэй байх магадлал арай л ихсэх бололтой. Бүр гүн хямралд орчихвол харин найраагүй болох байх л даа… аливаа зүйлийг балансжуулах нь хамгийн чухал аа гэж. Гэхдээ би ч сүүлийн үед хаврын тэнгэр мэт ааштай байгаа л даа. Нэг бол учиргүй баясаад л, нэг бол учиргүй хямраад л… завсар зайгүй адал явдал наасан. Хавар болж байгаатай холбоотой ч юм болов уу? Цаг агаар хүний сэтгэлзүйд хэрхэн яаж нөлөөлдөг талаар судалгаа хийх юмсан, айгүй л бол од болж балай авна даа. Ямар ч байсан хавар ажил хийхэд туйлын тохиромжгүй улирал юм аа, яамаар ч юм бэ дээ…

Би хийдэг юмаа хийгээд л, явдаг газраараа яваад л, миний хувьд бүх зүйл яг л байдгаараа үргэлжилж байна. Өнгөцхөн харахад гоц гойд юм юу ч байхгүй. Гэхдээ л сүүлийн үед их сонин байгаа. Би маш далдуур өөрчлөгдөөд байгаа ч юм шиг, нэг л сонин байна. Юу л болоод байна даа. Миний жинхэнэ мөн чанарыг мэдрүүлээд өгөх кондуктор олдохгүй юм байх даа гэсэн, 😛

Өдөр бүр явдаг газраараа дахин нэг явж өнгөрөх тоолонд миний ачаа нэмэгдэх шиг болох юм… тухайн орон зайд асар их дурсамж нуугдан намайг чангааж, цаг хугацаа өнгөрөх тутам миний дурсамжийн ачаа зузаарах шиг. Хэдэн жилийн өмнө би энд ингэж байсан, тэдэн сарын өмнө тэгсэн, харин 2 сарын өмнө… би зөвхөн өнөөдөр, яг одоо гэсэн энэхүү мөчид амьдрахгүй, тэр олон дурсамжийг агуулсан дэндүү олон параллель ертөнцөд нэгэн зэрэг орших мэт. Мөч бүхэн дурсамж дагуулна. Өмнөх явдлын тухай дурсамжууд дээр ирээдүйн талаарх мөрөөдлүүд нэмэгдэнэ… Яг одоо, яг энд, үүнийг бичиж байгаа Jagie бол миний өчүүхэн нэг хэсэг төдий… Намайг бүхлээр нь харахын тулд өнгөрсөн цаг, ирээдүй хоёрыг минь бас харах хэрэгтэй. Цаг хугацааны машин аль дээр үед зохион бүтээгдчихсэн юм бус уу?

Яанаа, далийх дэмий юм байна. Дахиад л шал мэдрэмжгүй юм бичээд уналаа. Мэдрэмж гэснээс, мэдрэмж асар чухал юм билээ шүү. Мэдрэмжлэг хүмүүс цаанаа л нэг өөр. Би даанч мэдрэмж муутай юм шиг байна лээ.

Ямар нэгэн үйл явдлыг хүлээж амьдрах муухай юм аа. Юу ч хүлээхгүй, зөвхөн яг одоогоороо амьдарч үзэх юмсан. Худлаа байх л даа. Гэхдээ ганц аяга кофе хийж тавиад, юу ч юм ширтээд суухад тийм мэдрэмж төрдөг тал бий шүү… явж кофе хий байз, 😀

PS: Цэргийн баярын мэнд!

Continue Reading

Анхны бодрол гэсэн…

Ммм…. Бодролын блогт анх удаагаа бичиж үзэх гэжийгаадаа туйлын баяртай байна… Энэ дашрамд энэхүү бололцоогоор хангасан Жаагийдаа талархсанаа илэрхийлье гэсэн… Яг би чамд хайртай шүү гэх гэжийнэ ш дээ… Хавар болоод энэ үг амнаас гарчих гээд байдаг болчиж… за энэ ч яахав… Ер нь би хаварт дуртай л даа… нэг л гоё байдын… Хаврын өглөө ажилдаа явах хүртэл цаанаа л нэг урамтай… яагаад ийм байдаг вэ гэвэл бүтэл муутайхан өнгөрсөн өмнөх он жилүүд энэ жил л дуусч би гэдэг хүний амьдралд хаа нэгтэйгээс аз жаргалын шувуухай нисэн ирээд л жаргаж өгнө гэсэн шүү бүдгэрхэн итгэл найдварыг авчирдагт нь дуртай байдын… өчигдөр өөрийнхөө амьдралыг бодож ээ байтал баахан сэтгэлээр унав… угаасаа өөрийнхөө амьдралын талаар ирээдүйн талаар бодох бүртээ ингэдэг л дээ… минийх үнээрийн бүрхэг… блан блан ив ижилхэн өдөр хоногууд өнгөрөөд л… тийм байж яах гэж ч блог бичижийгаан бүү мэд… нэгэнт цаашид болох өдөр хоногууд нэг их ялгаагүй гэж бодохоор үхчмээр ч юм шиг… гэхдээ л би үхэхээс ухаангүй айдаг л даа… тэгэхээр мэдээж тэгэхгүй… За юу яриад явчихав, ингээд хамаг зовлонгоо дэлгэчидиймаа… хаана явлаа аан тийн сэтгэлээр унадаг хэсэг дээр бриджит жонес санаанд ормоорийгааздээ? За тэгээд яасан байхав нэг хүнтэй яриалийсан арай дээрдсэн… харин өглөө тун гоё…. бүрхэг сэрүүхэн өглөө байсанчиг нэг л гоё өөдрөгөөр ажилдаа явсан… ойрд ингээгүй байхаа… сэтгэл санаа ч хурдан засарсан л даа… Атуусанд эгээтэй л Tupac Changes дээр бүжиглэцэнгүй… уг нь хөдлөх гэж оролдсон л доо даанч зай байгаагүй… хүмүүс ихэнхи нь атуусанд дургуй байдаг ч би халаасандаа захирагдадгаас тэгдэг үү? эсүүл олонтойгоо байх дуртайдаа ч тэр үү? нийтийн тээврээр байнга үйлчлүүлдэг… Кондуктарууд бол ер нь намайг танина… нөгөө гүрийдэг гар байна гээл шууд хэлдийн… гэхдээ ойрд би тэгэж гүрийгээгүй л дээ… атуусанд гүрийгээл кондукторт нь чимхүүлээл явжийх надаа гоё л байдын… би харин мазохист юм шиг байгаам л даа… олон жил өөрийгөө садист хэмээн төөрөлдөж явсны эцэст нэг кондукторын ачаар өөрийнхөө мөн чанарыг таниж олсон байгаам… 2500 жилийн тэртээ Будда гэгээрэхдээ л яг ийм мэдрэмжийг мэдэрсэн байх гэж би хувьдаа боддым… За тэгээд ажил дээр ирж зөнгөртөж зөнгөртөж ажил дууссан хойно илүү цаг суужийж хэдэн юмыг гараас гаргаж дуусаад балк мэйлээ шалгатал бодролоос мэйл ирсэнийг хараад магнай хагартал баярлаад баярласандаа болоод салганан үүнийг бичиж сууна… за ер нь эхнийх болохоор тиймхэн тэмдэглэл биччих шиг боллоо… цаашид гоё гоё блог бичиж надаа пасс өгсөн жаагийгийнхаа итгэлийг хөсөрдүүлэхгүй байх болно гэдгээ бодрол сайтын бүх хэрэглэгчидийн өмнө амлачихий….

Continue Reading

Хайртай гэдэг хямдхан үг биш

Би өдөр болгон нэг хүнийг боддог. Бас зүүдэлдэг. Би түүнд үнэхээр сайн. Гэхдээ xайртай гэдгээ xэзээ ч xэлээгүй! Яагаад гэвэл xайртай гэдэг үг xямдxан үг биш шүү дээ!

Миний xувьд тэр оxин маш иx үнэтэй зүйл! Гэxдээ л би түүнд энэ үгийг xэлээгүй. Яагаад гээч. Би xэлье л дээ. Би түүнийг алдаxаас айсан. Үнэ цэнэтэй үгийг бас алдаxаас айсан. Түүнд xайртай гэж xэлээд, xэзээ нэгэн цагт алдчиxвал надад үнэ цэнэтэй юу ч үлдэxгүй шүү дээ. Тэгээд л тэр.

Би xүмүүсийг үргэлж xардаг. Тэд xэтэрxий үнэ xүндгүй амьдраx юм. Юм болгонд өөрсдөө гуйж, бүxнийг үнэ xүндгүй xийдэг. Бид бүx xүний нэгэнт амьдарчиxсан тийм амьдралаар амьдраx гэж энэ xорвоод төрөөгүй биз дээ. Үүн шиг xайртай гэдэг үг өдөр болгон амнаас гарахдаа алга болоx гэж байдгийг уxаараасай, та минь!!!

Continue Reading

Бодол

Цонхоор гадагшаа харах ч сайхан шүү. Машинууд давхиад л… хүмүүс холхиод л … Жинхэнэ их хотын амьдрал өрнөж, үргэлжилж байгааг мэдрэнэ дээ.

Заримдаа хийх юмгүй ч юу муу эсвэл юм хиймээргүй санагдах үедээ цонхоор харж юм бодож зогсох би дуртай. Сая хийх юм олдохгүй цонхоор баахан харж зогслоо. Бүх юм сааралтаад л. Гадаа харахад сайхан ч цаанаа л нэг жиндүү байна шүү. Гэхдээ уулаараа цастай байгаа нь цайраад энэ саарал өнгө саарал амьдралд чимэг нэмж байгаа мэт.

Амьдрал гэж яг чухам юуг хэлээд байнаа. Хүмүүс юуны төлөө ингэж зүтгээд байнаа. Мэдээж аз жаргалтай сайхан амьдрах гэх ч юм уу хүн болгон өөрийнхөө бодлоор хариулах байх л даа. Гэхдээ яг тэр сайхныг нь мэдрээд сайхан амьдарч байгаа хүн олон болов уу. Бүгд л бухимдсан ажилдаа сургуульдаа яарсан юм шиг санагдаж байна.

Ер нь хүмүүс ажлынхаа чөлөөт цагаар амьдраад байна уу эсвэл ингээд ажлаа хийгээд явах нь тэдний амьдрал юм уу. Бүү мэдээ. Мэдээж ажил хийхгүй бол амьдарна гэдэгч бөөн проблем л дээ. Гэхдээ л …

Оюутан байхад ч сайхан байжээ. Шалгалтаа гайгүй өгчихвөл бөөн баяр. Том даваа давлаа л гэсэн үг. Хариуцлага хүлээх ч юмуу ямар нэгэн төвөгтэй асуудал бараг байхгүй. Хааяа нэг найзуудтайгаа хичээлээ таслаад явж байхдаа эрх чөлөө гэдгийг мэдэрдэг байж билээ, xэхэ.

Хүмүүс минь дээ хааяа ч гэсэн өөртөө цаг зав гаргаж энэ сайхан мэдрэмжийг мэдрээч.

Continue Reading

Захидал

Би энд хичээлээ хийгээд л байж байна. Энд тєгсєєд ажилд орохын тулд єєрийгєє маш их хєгжvvлэх хэрэгтэй. Japanese нєхдvvдээс дутахгvй боловсролтой болох хэрэгтэй. Тэгэхийн тулд English, Japanese хэлнvvдийг тєгс сурч, дvнгээ байнга А гаргаж байхгvй бол болохгvй. 3 сарын 1 хvртэл хичээлээ л хийнэ.

Уг нь би бvтэн сайнд чамтай уулзах зав байсан боловч чамайг одоо болтол найз залуутайгаа хэвээрээ байдаг болохоор эвгvй санагдаад єєрийгєє нэг их хvчилж уулзья гэж бодсонгvй. Чадаагvй л дээ.

Ер нь миний бодлоор хайр гэдэг бол: миний хайрлах эмэгтэйн гоо сайхан, зан ааш хоёр хамгийн чухал гэж боддог. Энэ хоёрын аль нэг нь байхгүй бол тэр хайр болж, амьдрал болж чадахгvй. Бас хэн нэг нь нэгнийхээ тєлєє биш хоюулаа бие биенийхээ тєлєє байж амьдрал болдог байх.

Эмэгтэй хvний хувьд бол арай єєр байж болох юм: 1. ухаан (хvмvvжил) 2. царай зvс (бие бялдар) 3. боловсрол (эхнэрээ сэтгэл хангалуун амьдруулах чадвар). Боловсролтой ч хvмvvжилгvй (ухаан муутай) бол уурлахаараа чамд гар хvрнэ. Царай зvс, бие бялдар сайтай ч боловсрол муутай (амьдрах чадвар муутай) бол чамайг хангалуун амьдруулж чадахгvй. Бас хичнээн ухаантай ч царай зvс нь сэтгэлд чинь нийцэхгvй бол урамгvй биз дээ. Би хэрэв эмэгтэй байсан бол нєхєртєє ийм л шаардлага тавина.

Хєєрхий залуус ажил амьдралдаа хvрээгvй, энэ бvхнийг эргэцvvлэн бодоогvй байж гэр бvл болоод хvvхэдтэй болоод амьдрал хэцvvдэхээр салж сарниад амьдралдаа их алддаг юм шиг байна лээ. Уг нь хvvхэдтэй болно гэдэг чинь хосуудын хувьд хамгийн аз жаргалтай мєч байж, тэр хоёрыг vvрд салшгvйгээр холбож єгч байгаа зvйл биз дээ. Тэгээд тэр залуу ч яахав бас нэг юм олоод авна биз харин тэр бvсгvй болон хvvхэд л хамгийн хэцvv.

Тэр жаахан хvvхдийг єєрийн тєрсєн эцэг (эхээс) нь илvv хайрлаж чадах хvн маш ховор шvv дээ. Бараг байхгvй. Ер нь ч тэгээд хvнээс салаад дахиад хvнтэй сууж байгаа амьтан бол найдахад хэцvv шvv дээ, тэ.

Би сая Монголд байхдаа ФМ-ээр (гэр бvлийн радио байсан байх) олны танил гэр бvлvvд орж ярилцлага єгдєг нэг нэвтрvvлэг сонслоо. Нэг хос орж байна лээ. Тэр хоёр таван хvvхэдтэй. Миний мэдэхгvй хvмvvс байсан. Тэр хоёр гэрлэхээсээ ємнє бие биендээ амлалт єгч байсан гэсэн. Тэр нь юу гэхээр, эмэгтэй нь “би чамаар хэзээ ч гэрийн ажил хийлгэж байхгvй”. Нєхєр нь “би хэзээ ч чамаас єєр эмэгтэйтэй нэр холбогдохгvй, би хэзээ ч яаж ч уурласан чамд гар хvрэхгvй, тэгээд би чамайг сайхан амьдруулна” гэсэн амлалтууд бие биедээ єгч байсан гэнээ. Бас хоюулаа нэг нэгнийхээ хамаатан саданг хэзээ ч нvд vзvvрлэхгvй, хэрэв тэгэх юм бол бид хоёрын харьцаанд сэв сууна гэж амлацгааж байсан гэсэн. Тэгээд тvvнийгээ одоо дурсаад, бие биенийхээ тєлєє амьдраад, хамгийн том охин нь 18-тай, хоёр бага нь нэг хоёр настай, их жаахан юм шиг байна лээ.

Их ухаалаг хос байсан шvv. Чи єєрийн бодлоо хуваалцана биз дээ.

Continue Reading

Хүчтэй байх шаардлага

Манай энд өнөөдрөөс л ажил орж эхэлжийн. 7 хоног сайхан амарлаа. Эндэхийн монголчуудтайгаа нэлээд ч баярлаж цэнгэлээ. Бөөн кайф. Гэхдээ одоо толгойд баахан эмх замбараагүй бодрол. Эмхэлж цэгцлээд бичихийг хичээе.

Японд ирээд удаагүй ч, энд ирээд 4 жил болсон харласан 2 найзыгаа дагуулж disneyland-р зугаалах болвоо. Мэдээж шинэ жилийн настр дээр disney-гийн орчинд ороод сайхан л байв. Гэтэл миний муу нохойтсон 2 нүд нэг шар хүүхэн дээр яалтачгүй туслаа. Ямар урт хөл, бие хаа гэж тэнгэрийн дагина гэсэн л үг. Лавшруулаад харсан чинь царайнаас нь нар гийсэн хоoт нэгэн байнаа. Тэр даанч өөрийнхөө үнэлэмжийг мэддэг бололтой, ази гаруудын дээгүүр харц нь хатан хаан шиг захирангүй, хэзээ ч та нарыг тоохгүй дээ гэсэн шиг л гоо үзэсгэлэнгээ гайхуулж байнаа. Дэлхий дэх хүмүүсийг европ, негр, ази гэж хуваагаад, эр, эмээр нь эрэмбэлвэл европ классик, негр биеийн хөгжил сайтай, хөгжилтэй гээд дээгуур, дундуур орно. Хамгийн доор нь ази эрэгтэй орох байх шүү. Европ эхнэртэй ази залууг би лав мэдэхгүй юм байна. Харин европ залуутай суусан монгол хүүхнийг өчнөөн мэднэ. Тиймээс би тэр сайхан амтны тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Тэгээд жоохон бодсон чинь энэ зөвхөн охин хүүхний тухай ч бодол төдий биш ерөөсөө бид бүгд л энэ ертөнц дээр нэг л янзаар уйлж эрсэн. Эхлэлтийн гараа нэг л ижилхэн. Хүн бүхэнд л 24 цаг яг ижилхэн урттайгаар оногддог. Тийм байхад яагаад хамгийн доор байх ёстойн?!? Доор байсан ч гэсэн дутахгүйн тулд зүтгэцгээе! Тиймээс залуучууд минь мэдлэгтэй, арчаатай, дур булаам, соёлтой байцгаая! Өнөөдрөөс л эхлээд өөрчлөлт хийе. Би л гэхэд үсээ ч засууллаа, үнэртэй ус ч авлаа, хавраас нааш цэвэрлэхгүй гэж байсан гэрээ нэг сайн цэвэрлээд авлаа, дараа долоо хоногоос body-д ч явья. Ямар ч байсан шинэ жил гарлаа, шинэ өөрчлөлтийг ч өөртөө хийж эхэллээ. Сайхан байнаа 🙂

P.S: Ядаж байхад ийм зүйл сонинд нийтлэгдсэн байна: сонин.мн

Continue Reading

Ich bin ein Berliner

Энэ жил шинэ оныг үлгэрийн юм шиг Берлины таксинд угтлаа. Ер нь 2005 он янзан бүрийн адал явдлаар дүүрэн байлаа шүү, дээрээс нь тун дурсамжтай байдлаар өндөрлөлөө. 31-ний шөнө бидний хэдэн нөхөд шинэ жилийн баярыг ориг Берлинеруудтай хамт Бранденбургын хаалганы хажууд тэмдэглэх гэж зүтгэсэн биш явсаар байгаад замдаа 12 цаг болгочихсон юм. Асар Синдерелла стилийн үдэш байсан л даа, цагтай уралдаж, яарч сандралдаж, янзан бүр болж энэ тэр… Ямар ч байсан таксины жолооч ахад бид хэд их хань болсон байхаа. Хөөрхий минь, биднийг хүргэж өгчихөөд он солигдох мөчид ганцаараа байна гэж байсан хүн хэдэн галзуу Монгол охидтой хамт баяр тэмдэглэж баяссан биз гэсэн, 😀

Берлинеруудын шинэ жилийн баярыг тэмдэглэдэг ёс их сонин санагдсан. Гаруудыг учиргүй салют буудуулахыг нь хараад яагаад Германчууд Дэлхийн Хоёрдугаар Дайныг эхлүүлэх болсныг хальт ойлгох шиг болсон. Нэг их түрэмгий, харгисдаа бус, тэсэрч дэлбэрдэг зүйлд их дуртай болохоороо л дайныг хальт cool гэж бодсон юм шиг байна лээ. Шинэ жилээр л нэг нар нь гардаг бололтой, том жижиггүй салют буудуулж хөөрөлддөг наасан. Энд тэнд л тус тас, пир пар хийгээд үнэн дарамттай юм билээ, хальт “юу билээ, хаанахын террор вэ” ухааны юм бодож байгаа юм чинь… Ядаж байхад Нью Йоркийн синдромтойг хэлэх үү, сав л хийвэл сандраад хэцүүдсэн.

Хүмүүсийн хувьд Берлинерууд ерөнхийдөө ааш зан сайтай, найрсаг юм билээ. Асар сэтгэлээрээ, юу юугүй туслачих гээд л… миний төсөөлж байсан хүйтэн харцтай Германчууд бол худлаа стереотип мэт санагдсан. Гэхдээ Америкаас Германд ирэхэд Америкийн бие хүн төвтэй, хэт индивидуалист нийгэм Германы нийгэм төвтэй байдлаас их ялгаатайг мэдрэх шиг болов. Германчууд зөвхөн дүрэм журмын хүрээнд ажиллаж амьдардаг бол Америкт хувь хүнээс их зүйл шалтгаалах жишээтэй. Энэ утгаараа Америк яах аргагүй эрх чөлөөний орон шүү. Мэдээж бүхэл бүтэн нийгмийг ийнхүү хэт ерөнхийлсөн байдлаар томъёолох нь буруу байх л даа, гэхдээ ийм сэтгэгдэл төрөх нь төрсөн, буруу зөв эсэхийг нь мэдэхгүй юм.

Анхны удаа Германд очиж үзсэн биш их сонирхолтой л байлаа. Гэхдээ юу юугүй Улаанбаатарлуу яараад байсан болохоор Берлин нүдний өмнө зурайгаад л өнгөрөх шиг болов. Гэвч Улаанбаатар маяг байна шүү…

Continue Reading