some british dude rewrote 50 cent’s “in da club”… apparently, across the atlantic people chill “in da pub”. the song is really cute… love the accent. check it out.
portishead
portishead тасарчихжээ… 1994 онд гаргасан dummy альбомныхан сүүлийн сингл болох glory box -ыг шүтэв. арван жилийн өмнө бичигдсэн дууг би одоо нээгээд байхдаа яахав дээ… өдий болтол юу хийж явсан байна аа? 1994 онд мань мэт нь айгүй л бол учраа мэдэхгүй ace of base сонсоод л явж байсан байх даа…
So don’t you stop being a man,
Just take a little look from outside when you can,
Sow a little a tenderness,
No matter if you cryOh yeah,
Give me a reason to love you,
Give me a reason to be a woman,
I just want to be a womanIts all I want to be, a woman,
So I just want to be a woman,
For this is the beginning of forever and ever,
Its time to move over now,
So I want to be
дэндүү гоё дуу байна.
До. Болдын зураг
До. Болд ахын зургууд тасархай шуу… Өнгө будгын хослол оо гэж…
Бороо орсоор л…
Нэлээн хэдэн шинэ Монгол дуу сонслоо. Сүүлийн үед янзан бүрийн урсгалаар тоглодог зөндөө олон авъяслаг хамтлаг дуучид гарч ирсэн боловч тэдний дуунууд нэг л явуургүй сонсогдох юм. Наад зах нь тэдний дууны үгс бүгд л нэг хэвэнд баригдсан, нэг нэгнийгээ давтсан, үлиг болсон хэллэгтэй, сонирхол татахааргүй сэдэвтэй байх юм. Жишээ нь, хайр дурлалын сэдэвтэй дуу болгон шахуу л бороотой холбоотой байх юм:
Ариунаа “Үггүй мордсон чи минь”:
Зєєлєн дулаан vг чинь ээ
Зvсэр бороо шиг шивэрнэ
Камертон “Дөрвөн цагийн дурлал”:
Аяны шувууд ирэх хаварт дуртай би
Анхны борооноор алхах бvvр ч дуртай
Guys 666 “Бороо”
Бороо чи оролгvй их удлаа даа
Сэтгэл гандаж хvлээлээ
Мөнхийн рэп “You and me”
Асгарах бороотой хамтдаа дуулья
Хайртай гэж чамдаа дуулья
Бүр болоогүй, “Бороо” гэсэн нэртэй дуу ная байна. Guys 666, Mr Dogs, Lumino, Харанга, Сарантуяа, Emotion… ер нь ямарваа нэгэн байдлаар бороог магтан дуулаагүй хамтлаг дуучин алга. Зарим нэг нь бороонд бүүр хэтэрхий дуртай гэлтэй, хэд хэдэн дуугаа байгалийн энэхүү гайхамшигт үзэгдэлд зориулсан байх юм. Ерөөсөө л бороо орохгүй бол хайр дурлал утгаа алдах мэт сэтгэгдэл төрж байх шиг… Яагаад заавал нэг зүйрлэлийг байнга давтах ёстой гэж? Яагаад заавал намрын бороотой үдэш л романтик байх ёстой гэж? Ядаж зуны нартай өглөөгүүр хайрттайгаа алхаад үз л дээ, ямар байх нь уу гэж асуумаар санагдах юм. Уул нь уран бүтээлчид маань мань мэтээсээ арай л илүү фантазитэй баймаар юм, гэтэл нэг л юм аа давтаад байдаг… сонирхолгүй байна шүү дээ, үнэндээ. Дээрээс нь дуунуудын ая ритм нь ч сүүлдээ ялгагдахаа байлаа. Бүгдийг нь ганц Балхжав зохиодог бололтой. Энэ янзаараа Монголын хөгжмийн ертөнц гацаалтанд орох нь гарцаагүй боллоо.
Бусдаасаа арай ялгарч чадаж байгаа нь альтернатив хөгжим тоглодог хамтлагууд байх шиг байна. Жишээ нь, Нисванисын дууны үгс цаана л их сонин байдаг:
Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй ээ
Айдсаас чөлөөлөгдөж магадгүй ээ
Саяхан анхны цомгоо гаргаад байгаа “Шөнийн галт тэрэг” хамтлагын дуунууд ч гэсэн шинэлэг өнгө аястай сонсогдож байна. Тэдний “Шайгуру” хэмээх дуу:
Өчигдер ногоон едер
Ногоон баагий шараа тайлсан
Ногоон муур нохой хеесен
Ногоон кино театрт гарсан
гэж эхлэнэ. Ногоон баагий, ногоон кино гээд л шал далий, чиний хүлээж байснаас шал өөр тодотгол хэрэглэж байгаа нь өнөөх “намрын үдэш намуухан бороо шагина” гэдгээс ялгагдаж байгаа биз? Иймэрхүү янзаар “Шөнийн галт тэрэг”-ыхан үлиг болсон шийдлээс аль болох татгалзахыг хичээсэн санагдана. Тэдний бороо хүртэл цэнхэр… Ямар ч байсан шинэ юм хийж байгаа, өөрөөр сэтгэхийг оролдож байгаа хүмүүс байна гэж бодохоор сэтгэл арай уужрах юм… Цэнхэр бороо гоё шүү!