American Museum of Natural History

Нэг хэсэг тотем ба Бөртэ чоно, Гоо маралын домгийн талаар хальт ярилцаагүй юу, тэгэхэд La-гийн зухас дурдсан Нью Йоркийн American Museum of Natural History дэх Монголын тухай үзмэрийг дээхэн очиж сонирхов. Тус музейн Asian Peoples жигүүрт Монголтой холбогдолтой хэд гурван үзүүлэн байлаа. Доорх үзмэрийн нэр нь “Heritage of the Mongols”:

Heritage of the Mongols

Эхлэл нь буюу Бөртэ Чоно, Гоо марал:

Totemic ancestors

Чингис Хаан:

Чингис Хаан

Газрын зураг:

Газрын зураг

Жич: зурагчиндаа талархав, 😛

Continue Reading

Нэг жилийн ой

Хальт анзаартал блог маань маргааш 1 нас хүрэх гэж байгаа юм байна. Нэг мэдсэн бүтэн жил өнгөрчих болтой юм аа, цаг хугацаа гэж… Ямар ч байсан нэг жилийн туршид нийт 129 бичлэг, 718 сэтгэгдэл бичигдсэн гэж байна, тэгэхээр ойролцоогоор 3 хоногт нэг бичлэг нэмэгдэж, өдөрт 2 сэтгэгдэл бичигджээ (зуны hiatus-ыг эс тооцвол давтамж сайтай л байж гэж баярлахгүй юу). Далийлт бас л үр бүтээлтэй байсан байгаа юм чинь… Та нар шүү!

Хоёр дахь жилдээ хэрхэн яаж балай авах вэ гэсэн, 😛 Ядаж байхад шинэ жил болох гэж байдаг…

Continue Reading

Тэмцээн, :D

Хэн билээ дээ, нэг хүн, “Таны хобби юу вэ” гэсэн асуултанд “Би чөлөөт цагаараа толь бичиг уншиж таашаал авдаг” гэж хариулахыг сонсоод савж унаж билээ. Тэгсэн яасан байхав, толь бичиг унших үнэхээр сонирхолтой юм байна, сая л мэдэрлээ. Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966)-аас:

  • Налзалцах – намалзах, хотолзох
  • Үнжрэг – зэвгүй сум
  • Ягаа – эмээлийн дөрөө ба гэрийн багананы толгойд гоёж хийсэн хээ угалз, цэцэг зэрэг юм
  • Ланцүй – мэс заслын хутгa, хурц үзүүртэй хоёр талдаа иртэй
  • Ийглэх – үхэр цуцайлан дугарах
  • Замбаа – арвайн гурил
  • Ооно – эр зээр
  • Өеө – гэдэргэн хэлбүү
  • Тагли – хадаас зэрэгт тав гаргах нүхтэй төмөр багаж
  • Увайлах – тоомсорлох, хайхрах
  • Ужиг – удаан, нөр, назгай
  • Үлэх – үлдэх, хоцрох, багцаалж хэмжих
  • Халц – хүч нэмэгдүүлэх үг
  • Цоцуурь – харгис муу хүн
  • Шүй – гааль, түрээс
  • Алхаг – залхуу, заваан, задгай
  • Дээрх үгсийг бүгдийг нь ашигласан утга учир бүхий хэдэн өгүүлбэр бичсэн хүнд гого бэлэг явуулна, 😀

    PS: Өнөөдөр World Aids Day шүү, яг яах ёстойгоо мэдэж байгаа биз дээ гэсэн, 😛

    Continue Reading

    Happy Halloween!

    Цаг хойшилсон биш өдөр юу юугүй өнгөрчих юм аа, оройн таван цагт асар харанхуй болчихсон байвал яах уу? Өвөл болох нь л дээ, damn… жилийн дөрвөн улиралд 15 хэм орчим дулаан байдаг, нэг их бороо ордоггүй, тааламжтай цаг агаартай газар олдвол шууд нүүлээ…

    Trick or treat?

    Treat-ын оронд гого comment үлдээгээрэй гэсэн, 😛

    Continue Reading

    9-р сарын 1-нд

    Хичээлийн шинэ жил эхлэхээр их сургуулийнхаа хаалгыг очиж нэг татмаар ч юм шиг. Оюутан болоод анх орж байхдаа сүрдмээр ч, нисмээр ч болж байлаа даа гэж. Цаг хугацаа яаж харваж өнгөрдөгийг хүн болсоор оюутнаас л мэдэрсэн бололтой. Хүүхэд насанд өдөр хоног өнгөрч өгөх биш, хурдан том болмоор байдаг, хичээлийн 40 минут хүртэл цагаа тулахаар… Их сургуульд харин арай л өөрөө, ядахнаа мөрөөдөн байж орж ирсэнийг хэлэх үү, лекц, даалгавар, реферат, шалгалт, шоу… ядаж байхад хайрын бурханаа харж баясах \завсарлага хүртэл үр дүнтэй шүү\. Хүн болж ялаа алчих санаатай л үзээд байтал нэг өглөө сэрсэн сүүлчийн хонх дрррр …

    Багш нараа дурсахад, ер нь тун залуу сэтгэлгээтэй байж гээч \ойлгож болмоор\, ихэнхи нь орос школтой, дандаа гадагш харилцаатай, дээр нь мэргэжлийн онцлого, бид чинь хичээлээс гадуур яг л найзууд, гэтэл сургуулийн хаалгаар орлоо л бол “багш та их өргөөний эзэн билээ л”. Захирал бол үнэндээ л тасархай, 1:30 минут мань хэдэн оюутнуудыг бараг алга болгочихоод гарна даа, аргагүй дээ, шалдан оюутан бүү хэл Ph.D багш нарыг ч жижгэрүүлдэг бука толгой юм чинь \хальт дурлалуу яалаа\. Та нарын судлах гээд үзээд байгаа юмыг чинь барууныхан аль өнгөрсөн зууны дундуур судлаад дуусаад одоо ийм талаас нь энэ төвшинд судалгаа хийж байгаа шд, цаана чинь хүмүүс Benz, Toyotа унаад явж байхад, та нар Москвичтэй хаа хол давхих гээв, та нар Benz-ийг ядаж мөрөөдөж байгаач… ингэж зад бөмбөгдүүлээд тэндээс яг одоо гэгээрэх замд орсугай гэсэн хүмүүс гарцгаана даа. Монгол боловсролын төвшингөөр, бичиг үсэг тайлагдсан хэмжээгээр соц үеийн тогтолцооноос уламжилсан ганц нэг статистикаар гялтайдаг ч гэлээ, нэгэнт шинжлэх ухааны хөгжлөөр тэргүүн зэрэгт биш болохоор шинэчлэх юм зөндөө л дөө, аргагүй. Манай захирал ч цаг үеэс түрүүлсэн эрдмийн нөхөр л дөө, сул дуутай, авралгүй шооч захирлыг эрдмийн зөвлөл дээр зэрэг горилоочдыг яаж сүлбэж байгааг сонсох нь нэг хэсэг бараг хобби байлаа шд, багшийгаа салбартаа их юм хийж байгаа гэж бодож байна шүү. Манай багш нар бүгд ийм бол гоё оо. Гэтэл бас нэг тохиол, хичээл дээр нэг багш хятадын чиглэлээр түүх яриваа, МЭӨ 221 онд хятадыг анх нэгтгэсэн Цинь Ши Хуанди гэж аюулын харгис хаан гарч ирүүтээ хамаг номнуудыг шатаан, тэрэг тэргээр галдаад л шатаагаад л … оюутнуудын нүдэнд үлгэрийн киноны чөтгөр шуламын инээд харагдтал ярих багшийг биширмээрээ.

    Цагаан хэрмийг бариулсан \үнэндээ бол холбож дуусгасан\, хятадын түүхэнд анх удаа засаг захиргааны нэгдсэн систем тогтоож, жин хэмжүүр стандартыг улс даяар хэрэгжүүлсэн гээд олон гавьяатай ч өөрөөсөө түүхийн он тооллыг эхлүүлэхээр зүтгэдэг, ном шатааж дөвчигнөдөг бусдын адил “би” төвтэй дарангуйлагч байж дээ гэсэн шүү юм бодонгоо тэртээ хоёр мянганы өмнө талийж одсон харийн хааныг ном шатаасанд нь бухимдан зүхэж байгаа багшийнхаа ууртай царайг ширтэж суутал хонх дррррр. За тэр ч яахав, гэсэн явж байтал саяхан нөгөө мунхаг хааны тухай дахин олж уншив. Мань эр яах гэж түймэрдээд байсан гэхээр ердөө л тухайн түгшүүрт цаг үеийнхээ оюун санааны эрэлт хэрэгцээгээр үүссэн философи урсгалд автсан байжээ. Хятадын эртний Кунзын юмуу Бомбын аядуу сургаалиуд нь самуун цагт практикт хэрэгжүүлэх бодит чанартай байж чадаагүй бөгөөд бие даасан салангид олон вассалыг нэгтгэхэд төрийн эздэд хүмүүст буян болох идеалист хөтөлбөр биш, харин захиргааны тулгасан, шинэ бэрхшээлийг давах бодит арга хэрэгтэй байж л дээ. Энэ шаардлагаар легист буюу хуулийн дэгийнхэн номлолоо хүчтэй нэвтрүүлсэн нь төгс цэцэн төрийн эзэн улс төрийн нэр хүндийнхээ хүчээр хүмүүсийн санааг нэгтгэж тэднийг хэрүүл маргаангүй амьдралын жинхэнэ замд оруулна гэж үзээд үзэл суртлын нэгдлийн төлөө МЭӨ 213 онд өмнөх үеийн бүх урсгалуудын ном судрыг тэнгэрт өргөсөн нь тэр байжээ. Гэхдээ миний анх авч байсан гэнэн төсөөлөл шиг ном бүрийг үзэн ядсан бус анагаах ухаан, зурхай, тооны ухаан гэх мэт үзэл сурталд шууд хамаардаггүй байгалийн ухааны номыг үлдээсэн юмсанжээ. \Багш тэгж бачуурах хэрэггүй л байж\.

    Ерөнхийдөө бол манай багш нар чандмань 3 эрдэнийн нэг нь яах аргагүй мөн л дөө. Гэхдээ бодоход, багш гэдэг үзэгний үзүүр гарын үсгээр юм шийдчихдэггүй ч, оюутан л бол оюутан бас л хүүхэд шахуу хүмүүс, тэд яаж чиглүүлсэнээс бидний хувь заяа ирээдүйн замнал шууд бусаар ч гэлээ тэнд л шийдвэрлэгдэж байдаг асар хариуцлагатай улсууд юмаа даа.

    За юутай ч монголын бүх багш, “оюунтан” нарт шинэ хичээлийн жилийн мэнд! Монголын үрс маш олон болтугай, бүтэн боловсролтой иргэд бүр олон болтугай.

    Continue Reading

    Бид vs тэд

    Сүүлийн хэд хоногт хэдэн ч онгоцны буудлаар хэсчихэв, хэдэн ч цаг нисчихэв… балай авлаа шүү. Гэртээ ирлээ гээд баясаад байсан биш шууд өөр тийш явах хэрэг гараад үлгэрийн юм шиг Сингапурт ирчихсэн сууж байна. Анхны удаа энд ирж байгааг хэлэх үү, соёлын шоконд ороод хачин байна гэсэн, 🙂

    Манайхан нэг хэсэг Сингапурын загварыг дагавал гоё, Сингапурт ингэдэг тэгдэг, дурайвал хөгжинө гэх мэтээр ярьдаг байсан. Өнгөцхөн харахад Сингапур асар хөгжсөн газар байна л даа. Гэхдээ энэ бол ердөө л нэг жижигхэн хот улс. Хүн ам нь манайхаас хоёр дахин их байж болно, гэхдээ тэдний хажууд бидэнд газар нутаг байна, түүх соёл, урлаг уламжлал байна… хэл байна. Ирээдүй байна.

    Сингапур надаа хэт commercial санагдлаа… улс нь тэр чигээрээ нэг том дэлгүүр эсвэл хоолны газар аятай. Хүмүүс нь ч гэсэн зөвхөн материаллаг эд зүйлс ярьдаг… ааш зан, харьцаа асар сайтай хүмүүс байна лээ л дээ, гэхдээ тэдний ярианы гол сэдэв мөнгө төгрөг, цалин хөлс, эд бараа наасан. Ядаж байхад төрийн бодлого нь асар хатуу, хүмүүс нь нэг хэвэнд цутгачихсан юм шиг сэтгэхүйтэй… Магад би хэтэрхий generalize хийж байгаа байх л даа, гэхдээ анхны төрсөн сэтгэгдэл ийм л байлаа.

    Нөгөө талаас, Сингапураас авах юм их байна л даа… Бүх зүйл нь асар efficient, амьдралын бүх талыг бодолцчихсон, төр засгийн үйл ажиллагаа нь цомхон хэрнээ асар үр дүнтэй. Гэхдээ л тэдэнд нэг юм дутагдаад л байх шиг санагдав. Бидэнд тэр “юм” нь байгаа болов уу?

    Continue Reading

    Сингапур




    Ногоон

    Originally uploaded by bodrol.

    Өчигдөр Сентоза арал уруу явж хэдэн зураг авсан юм. Ихэвчлэн янзан бүрийн загасны зураг л байгаа байх, өнөөх алдарт аквариумд нь очиж наян загас үзчихээд явж байтал камерны цэнэг дуусаад өөр газар нэг их зураг авч чадаагүй юм… Гэхдээ загас гоё шүү гэсэн. Аяар Сингапурын талаарх сэтгэгдлээ тухтай бичихийг бодноо. Сүүлийн үед ер юм бичих завшаан гарахгүй юм, ядаж байхад хичээл сургууль дууссан сургаар шууд толгой ажиллахаа байдаг байна шт… Амралтаа гэж.

    PS: Манда, зураг жижигрүүлж өгсөнд thanks dawg… Монголд уулзахаараа маруужингаар дайлна аа гэсэн, 😀

    Continue Reading