Christmas eve at Westminster Abbey:
Хурдан шинэ жил болоосой… Ирэх жил балай авдаг юм шүү.
Christmas eve at Westminster Abbey:
Хурдан шинэ жил болоосой… Ирэх жил балай авдаг юм шүү.
В лесу родилась ёлочка,
В лесу она росла.
Зимой и летом стройная,
Зелёная была.
Метель ей пела песенку:
«Спи, ёлочка, бай-бай!»
Мороз снежком укутывал:
«Смотри, не замерзай!»
Трусишка зайка серенький
Под ёлочкой праздник скакал.
Порою волк, сердитый волк,
Рысцою пробегал.
Чу! Снег по лесу частому
Под полозом скрипит,
Лошадка мохноногая
Торопится, бежит.
Везёт лошадка дровеньки,
А в дровнях старичок,
Срубил он нашу ёлочку
Под самый корешок.
Теперь ты здесь, нарядная,
На праздник к нам пришла
И много, много радости
Детишкам принесла.
Хэдэн жил ч гацуур засаагүй юм бэ дээ… өчигдөр 10 настай хүүхэд шиг баяслаа, тоглоомнуудаа энд тэнд өлгөөд л… Шууд шинэ жилийн уур амьсгал орж байна шүү.
Гэснээс, энэ дуу ямар харгис үгтэй юм бэ. Юу юугүй л “срубил под самый корешок” гэж ирээд… Green Peace-ынхан сонсвол хэцүүдэх л юм байна даа гэсэн.
Ганцаараа бялуун дээр булагнах гэтэл Шилэгт учиргүй Деррик царайлж хүнийг азаартуулж орхив. Тав дахь өдөр үлгэрийн юм шиг хачин завгүй байлаа, юун тэмдэглэх манатай. Энэ долоо хоногт л ойгоо нөхөж тэмдэглэхээс гэсэн (асар шоудах завшаан бодож олсон).
Anyway, a brief recap: there are currently 242 posts and 2,370 comments, contained within 8 categories гэнээ. 2005 оны 12-р сарын 8 гэхэд нийт 129 бичлэг, 718 сэтгэгдэл бичигдсэн байсан гэж бодвол энэ жил 113 бичлэг хийгдэж, 1652 сэтгэгдэл бичигдсэн байна. Ирэх жил бичлэгийн тоондоо анхаарах хэрэгтэй юм байна даа.
Thanks, guys. Happy anniversary! 😀
Ёоох, наян юм болсны эцэст нэг юм блогныхоо учрыг оллоо, мөн Бодрол.ком-ыг маргааш нөгөөдрөөс янзлах санаа байна. Хост сервераа солих гэсэн биш вебсайтгүй болох шахлаа шт, сандарсан гэж. Ядаж байхад сүүлийн жил хагас датабейс гэх мэттэй нь зуралдаагүйг хэлэх үү, яадаг билээ гэж гайхсаар байгаад таарлаа. Удаан алга болсонд сорри, гайз… Одоо нэг хэсэгтээ янзан бүрийн техникийн саатал гаргахгүй байхыг амлая (өөрийгөө зөвтгөхийг хичээвэл, энэ удаагийн саатал надаас бус манай интернет сервис провайдераас болсон тал бий :P).
Улс тунхагласны баярын мэнд!
Нөхөд өө, хэд хэдэн горимын санал байгаа тул санал хураалт явуулах хэрэгтэй байна. Бүх Бодролын Гишүүдийн Их Хуралдайг зохион байгуулдаг юм уу – Ига хүмүүсийг бүртгэж, НБЗГ ирц шалгаж, Шилэгт санал хураалтыг явуулна, 😛
Асуудал №1: Сүүлийн үед блогийн хаяг спам-д дарагдаад хэцүүдлээ. Иймд зөвхөн бүртгэгдсэн гишүүд коммент бичих эрхтэй байвал яах бол? Одоо нэр, и-мэйл хаягаа бичсэн хүн бүр сэтгэгдлээ үлдээх боломжтой байгаа. Зөвхөн бүртгэгдсэн гишүүд гэж ялгах юм бол бүртгүүлсэн гишүүд нууц үгээрээ нэвтрэн орж, сэтгэгдэл бичдэг болно гэсэн үг (тогтмол нэг компьютераас нэт ордог хүмүүсийн хувьд гайгүй л дээ, cookies-дээ сануулчихна биз). Тэгэхгүй бол би өглөө бүр спам устгадаг ажилтай боллоо, хэцүү юм зүгээр. Ядаж байхад хааяадаа спамын хажуугаар хэрэгтэй бичлэг санаандгүй устгачих тохиолдол гарах юм. Спамтай тэмцэх өөр найдвартай арга байвал горимын санал дэвшүүлээрэй гэсэн.
Асуудал №2: www.bodrol.com-ын үндсэн хуудас шинэчлэгдэхээ болиод удаж байгаа. Үе үе онгод орж, ганц хоёр зүйл сараачвал блог дээр биччихээд байгаа юм чинь www.bodrol.com гэсэн url-ыг дарахаар шууд блог руу хандуулдаг болгочихвол яах бол? Тэгээд блог дээр нэг линк тавиад үндсэн хуудас руу орох маягаар… Хэзээ ч шинэчлэгддэггүй хуудас гаргаж ирж байснаас ядаж хааяа нэг шинэчлэгддэг юм байвал зүгээр юм болов уу гэж бодов.
Асуудал №3: Партигаа хэзээ хийх вэ гэсэн, 😛
Halloween party бука болсон, хүмүүс ч асар идэвхитэй байлаа, бид бүр өөрсдөө гайхсан гэж. Удахгүй бүх фотонуудыг хаа нэгэн газар байршуулна, тэр болтол ганц хоёр зураг энд тавьлаа… энэ бол зөвхөн жишээ шүү гэсэн, 😛
Энэ Баасан гаригт галлерей дээр Halloween party зохиох гэсэн биш хэдэн өдрөөр шар хулууны эрэлд мордож, хэдэн шөнө гэртээ коктейл найруулж туршилт явууллаа. Ямар ч байсан ерөнхий бэлтгэл ажил дуусах тийшээ хандаж байх шиг байна… энэ Friday ч жинхэнэ балай авсаан. Одоо юу өмсөхөө бодоод олчих юм бол ч…
УБ-д байгаа хүмүүс Halloween party-д ирвэл баярлах болно шүү… хамгийн гол нь ямар нэгэн дүрд хувирсан байх шаардлагатай. Шилдэг дүр шагналтай, 😀 (шагнал нь мэдээж тас далий зүйл байна). Галлерей дээр тухайн үед зураач Одгэрэлийн “Хөрөг” хэмээх үзэсгэлэн тавигдсан байх тул партидахын зэрэгцээ урлаг соёлын арга хэмжээнд хамрагдана гэсэн үг (өөрөөр хэлвэл, нэг сумаар хоёр туулай).
Friday, October 27th
9 pm
XanaduART gallery
Урт Цагааны 12-р корпус, 1 давхар
(Мобикомын TEDY төвийн урд талд, зам дагуу)
Лавлах утас: 310239
Үүдэнд зөвхөн багтай хүмүүсийг л оруулах байх, тэгэхээр заавал ямар нэгэн хувцас өмсөж ирээрэй… See you on Friday!
Энэ тухай та бүхэнтэй хуучилъя гэж бодлоо. Би бас энэ тухай их боддог юм л даа. Оллоо сайт дээр Батбилэг гэж сэтгүүлч энэ тухай бичжээ. Та бүхэн уншаарай. Харин энэ хэсэгт би өөрийнхөө бодлыг та бүхэнтэй хуваалцъя.
Өө, уучлаарай! Энэ үгийг би олон нийтийн газар, автобус унаанд, танихгүй хүнд санамсаргүй хийсэн буруу үйлдэлдээ сэтгэл зоволгүй хэлдэг. Аа, харин дотнын хүн, аав ээж, ах дүү, хүүхэд, найз нөхдөдөө, даргадаа, хамт ажиллагсдадаа хэлдэгсэн билүү?
Ангийн маань хэдэн охид байх. Бүх л муу муухай зүйлээс хэдэн биенийгээ хамгаалж яваа нэртэй. Ангийн бусад хүүхдүүдээсээ тэс ондоо. Үргэлж хичээл, сурлага, урлагийн үзлэг, охидын хурал…Бид бол муу хүүхдээс хол явах ёстой, хүүхэдтэй үерхэж болохгүй, орой гадуур хамаагүй гарч болохгүй…Хэн нэгэндээ буруу үлгэр дуурайл үзүүлж болохгүй.
Үнэн чанартаа би ээжтэйгээ огтхон ч таардаггүй охин байж билээ. Уг нь бол айлын ганц охин нь юм шүү дээ. Хоёр ах, нэг эрэгтэй дүүтэй. Гэтэл минийхээр бол ээж маань намайг л илүүтэй нүд үзүүрлэж, надаар л илүүтэй ажил хийлгэж, намайг л илүүтэй загнаад байгаа юм шиг, алдаа гаргахыг минь анаж байгаад алдангуут л элдэв өнгөөр аашилж загнаад байгаа юм шиг, өөрт минь санагддаг байсан юм. Тийм ч учраас би хэдийгээр бусдын нүдээр онц сурлагатан…гэх мэтчилэн олон цол гуншинтай ч, гэртээ бол ээжтэйгээ ана мана “үзэлцсэн”, өөртөө гомдсон, бий буйдаа харамссан нэг л ганцаардмал охин байдаг байж билээ. Ингээд нэг удаа ээжтэйгээ дээд цэгтээ хүртэл муудалцлаа. Хамаг байдаг гомдлоо гаргалаа. Уг нь би өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан ч, тэр маань үг хэлэхгүйгээс хойш дэмий л тухайн үедээ л бухимдлаа тайлах арга минь байсан юм. Ээж рүүгээ жижиг сандал авч шидэхдээ хүрлээ. Яагаад ч юм тухайн үед ээж намайг тэгтэл минь бухимдуулсан байсан. Ээж, охин хоёрын үл ойлголцол тэгэхэд дээд цэгтээ хүрч билээ. Би одоо ч гэсэн тэр үйл явдалд ээжийгээ буруутгадаг л даа. Би одоо 29 настай, ээж болсон хүн. Тухайн үед би ээжийнхээ оронд байсан бол охинтойгоо найз нь байж, ойлголцохыг л бодох байсан, юун түрүүнд адалж загнахынхаа оронд. Гэхдээ ээж рүүгээ сандал авч шидсэн маань яах аргагүй миний буруу. Ээжтэйгээ ойлголцохыг хичээгээгүй минь яах аргагүй бас миний буруу.
Өрөөндөө ороод би бүтэн өдөржин, шөнөжин уйллаа. Өөрийгөө хороомоор ч боллоо. Элдвийн зүйл толгойд эргэлдэж байлаа. Гэрээсээ дайжих уу? 5 давхраас үсрэх үү? Цуу уух уу? Өөр айлд очиж амьдрах уу? гээд л тухайн орчноос өөрийгөө аль болох хурдан сарниулах арга хайж эхэлж билээ. Гэтэл юу орж ирсэн гээч?
УУЧЛАЛТ ГУЙХ. Тийм ээ, би ээжийнхээ өрөөнд яваад орлоо. Нус нулимсандаа хутгалдчихсан амьтан…Ээж маань юу ч болоогүй юм шиг орон дээрээ хагас суусан байлаа. Би өмнө нь очоод орон дээр нь хагас суулаа. Ээж их л гайхаж харж байна? Би ээжийгээ тэврэх гээд ухасхийлээ. Тэгсэн ээж минь намайг өөрийг нь цохих нь гэж айгаад нүүрээ гараараа хаалаа. Тэгэхэд л би ээжийгээ ямар их айлгаа вэ гэдгээ ухаарсан. Ээжийгээ тэврээд би “Охиныгоо уучлаарай” гэж үнэн сэтгэлээсээ хэлж билээ. Энэ үгийг хэлсний дараа өөрийн эрхгүй нулимс минь асгарчихсан. Тэгтэл ээж минь ч гэсэн намайг бас л тэвэрлээ, уйллаа, бас л надаас уучлалт гуйсан. Энэ бол ээж охин хоёрын намайг ухаан, мэдээ орсноос хойшхи анхны тэврэлт байсан шүү. Бас анхны уучлалт, анхны ойлголцлын нулимс байж билээ.
Түүнээс хойш дахиж ээжээсээ уучлалт гуйхгүй юмсан гэж хичээж явна даа, ээжийгээ олон дахин гомдоохгүйг хичээж явна.
Миний одоо амьдралдаа баримталдаг гол 3 зарчим үүнээс л үүдэлтэй юм даа.
1. Ойлголцол
2. Хүндэтгэл
3. Уучлалт